“Түр орлон гүйцэтгэгч” гэх ойлголтыг халж байна гэв

img

Төрийн албан хаагчдын холбооноос өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд  Ерөнхий сайд Н.Алтанхуяг удаа дараа Үндсэн хууль зөрчиж байгаа хэмээн мэдээлэл хийлээ. Мэдээллийг Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяр, БЗД-ийн VI хорооны иргэн н.Батжаргал нар хийсэн юм. Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяр энэ үеэр “Төрийн албан хаагчдын Үндсэн хуулинд заасан эрх ашиг хөндөгдсөн, Засгийн газраас төрийн албанд түр орлон гүйцэтгэгч нарыг томилох боломж олгосон 26 тоот тогтоолыг гаргаж, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагвад хандан манай холбооноос өргөдөл гаргасан. Цэцийн гишүүн Т.Лхагваагийн шийдвэрийг эс зөвшөөрч, ҮХЦ-д хандан гомдол гаргасны дагуу Цэцийн шийдвэр гарсан.  Цэцийн гурван гишүүний хамтын шийдвэрээр Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн маргаан үүсгэж хуралдаанд бэлтгэж байх шатанд амралтын өдрөөр “нууц”-аар Засгийн газрын 26 тоот тогтоолоо хүчингүй болголоо гэдэг албан бус мэдээлэл бидэнд ирлээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол дараах асуудлыг иргэд, олон нийт, төрийн албан хаагчид болон УИХ, Засгийн газарт сонордуулах нь зүйтэй хэмээн үзэж байна. Тухайлбал, Төрийн албанд “түр орлон гүйцэтгэгч” нэрээр төрийн албаны шалгалт өгөөгүй, хүний нөөцөд байгаагүй иргэнийг шууд албан тушаалд тавих үйлдлийг өнгөрсөн оны есдүгээр сараас өнөөдрийг хүртэл хийсэн Засгийн газар энэхүү хууль бус, Үндсэн хуулиас давсан үйлдэл гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрлөө гэж үзэж байна. Мөн энэхүү мэдээлэл үнэн бол өнөөдрөөс эхлэн төрийн албанд “Түр орлон гүйцэтгэгч” гэх ойлголтыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс халж байна гэдгээ нийт ард иргэд, төрийн албан хаагчдад сонордуулж байна. Одоогийн байдлаар Төрийн жинхэнэ албаны удирдах 4000 орчим албан хаагчдын 80 гаруй хувь нь “түр орлон гүйцэтгэгч” нэртэйгээр ажиллаж байгаа. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, Стандартчилал, хэмжил зүйн газар зэрэг агентлагийн дарга нараас гадна 13 аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, есөн аймгийн Засаг дарга,  газар хэлтсийн дарга нар “Түр орлон гүйцэтгэгч”-ээр ажиллаж байна. Нэгэнт Засгийн газар “түр орлон гүйцэтгэх” журмаа хүчингүйд тооцсон бол эдгээр “түр” нэрээр томилгодсон бүх яамд, агентлаг, орон нутгийн удирдлагуудын албан үүрэг нь хүчингүйд тооцогдох ёстой” гэв. Мөн энэ үеэр БЗД-ийн VI хорооны иргэн н.Батжаргал “Миний бие “түр орлон гүйцэтгэгч” нэртэй эрх ямбаа хэтрүүлэн ажилчдыг хувийн ашиг сонирхлын журмаар хомроглон халах ажилд өртөн хохирсон иргэн байна. Одоогоор ажилгүй гэртээ байгаа. Би ИНЕГ-ын Ерөнхий менежер, Захиргаа хүний нөөцөөр сүүлийн таван жил тасралтгүй ажилласан. Гэвч бэлтгэгжээгүй боловсон хүчин буюу түр орлон гүйцэтгэгч нар очсон салбарынхаа ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулж байна. 2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн Засгийн газрын 164 дүгээр тогтоолоор ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр очсон С.Буяндалай салбарынхаа үйл ажиллагааг дампууруулж, мэргэшсэн чадварлаг боловсон хүчинг шахан зайлуулах арга хэмжээ авч байна. Намайг л гэхэд “Чи улс төрийг ойлгож байгаа биз дээ. Чамайг шалгуулна. АТГ-д өгнө, эсвэл халагдах өргөдлөө өг” хэмээн дарамталсан. Улмаар УМХГ, АТГ-д шалгуулсан ч ямар нэгэн алдаа зөрчил, ноцтой но-той асуудал илрээгүй. Гэсэн ч намайг дарамталсаар ажлаас халаад байна. Энэ мэтээр төрийн албанаас хууль бусаар халагдсан 7-10 мянган төрийн албан хаагч бий. Тиймээс энэ Засгийн газар Төрийн албаны мэргэшсэн мэргэжлийн хүнийг хөөн гаргах бодлого явагдаж байна” гэв. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шудрага хүн:
харин тиймээ манай дүүрэгт дүүргийн хэлтсийн даргыг ТҮЦ-ны худалдагч байсан нэгэн ардчилсан намын даргын эхнэр болж байх жишээтэй энэ ариун явдал мөн үү
2013-04-18
иргэн:
ардчилал нэрийн дор ажилгүйдэл ихэсч байна энэ нь шудрага биш байна бодлого зохицуулалт, үйл ажиллагааг сайжруулахын оронд хүмүүсийг олноор халж сольсноор сайжрахгүй шүү дээ дарга нараа
2013-04-18
иргэн:
Иргэдэд хэлээд яахав наад Алтанхуягтаа сайн тайлбарлаж өгдөө
2013-04-17
ñóìòàé:
Àëòàíõóÿã ãýäýã íºõºðèéã ýð¿¿ë ìýíäèéí ¿çëýãò îðóóëæ ñàéä áîëãîñîí áèç íºõºä ºº. Èõ ë ñîíèí ñîíèí îéðíîîñ ÿðèàä áàéõ áîëëîî.
2013-04-17
Zochin:
Zam teevriin saidaa, harya gants agentlagiinhaa bolovson huchnii tomilgoog nyagtalj neg uzeechee, yamar tsirk bolsniig haraachee!!!
2013-04-17
MMMM:
mmmmmmmmmmmmmm
2013-04-17
hmmm:
TURIIN ALBANII AJILNUUD GEJ YAMAR CH SETGELGUI HARIZAA MUUTAI MEDLEG MUUTAI HOGIIN GARUUD L BSAN SH DEE, UNENCH HARIUZLAGATAI SETGELTEI HUN CH ZUUHUN DUU. TEGHEER HALAGDAHGUI YADAG YUM TURD AJILLAJ BNA GEED BAAHAN TURIIN MUNGIIG IDEJ UUJ TEJEELGESEER BGAAD SAIHAN HOOLNOOSOO SALAH DURGUIG CHIN MEDEJ BNA. GEHDEE MUU CH GESEN 1 ULS ORON BNA DAA, DANDAA INGEJ LUIVARCHDIIG TEJEENE GEJ YU BSAN YUM. ODOO HUDULMURUURUU HOOLOO OLJ ID
2013-04-17
Ariltsan bai:
Zailaa har batjargal chinii nairuulsan hor oort chin irj bga ni ene dugai aril
2013-04-16