
УИХ-ын 26 дугаар тойрогт нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрөгч ням гаригт болсон дахин сонгуулийн саналыг хүндэтгэн үзэж буйгаа энэ үеэр илэрхийллээ.
Тэрээр “Дахин сонгууль хүчин төгөлдөр болсон эсэхэд би тайлбар хийхгүй. Гол нь сонгогч олны өгсөн саналыг хүндэтгэж өөрийн ялагдлыг хүлээн зөвшөөрч байна. Мөн сонгогчиддоо, өөрт нь санал өгсөн хүмүүстээ, бас илүү санал авсан Д.Сумъяабазарт баяр хүргээд өөрийнх нь хувьд энэ удаагийн сонгууль өндөрлөлөө" гэв.
Дашрамд дурдахад, урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 55,7 хувь, Л.Эрхэмбаяр 44,3 хувийн санал аваад байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ