Америкийн нисдэг тэрэг Хойд Солонгосын хил дээр унажээ
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний СН-53 нисдэг тэрэг Умард Солонгостой хиллэдэг Өмнөд Солонгосын Канвондо мужийн нутаг дэвсгэрт унасан талаар “ABC News” мэдээлжээ. Энэ хэрэг Америк, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтын үеэр болсон байна. Онгоцонд багийн гурван гишүүн, 13 цэргийн албан хаагч байсан бөгөөд азаар хүний амь эрсдээгүй аж.
Өмнөд Солонгос болон АНУ-ын Батлан хамгаалахын яамны төлөөлөгч болсон явдлыг үгүйсгээгүй ч тодруулга өгөхөөс татгалзсан байна. Харин Америкийн тал “Амжилтгүй буулт хийсэн. Мэргэжилтнүүд байдлыг тодруулж байна” гэж товч хариулжээ.
Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт 28,5 мянган Америкийн цэргийн албан хаагч байна.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ