Ерөнхийлөгчийн зарлигийг цаатнууд талархан хүлээж авлаа

img

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны гуравдугаар сарын 29-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин сууж, цаа буга маллан тайгад амьдарч буй уйгар угсааны тува цаатан иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилгоор батлагдсан “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд очиж уг зарлигийг цаатан иргэдэд гардуулж өгөв. Зарлигийг хүлээж авсан Цагааннуур сумын Засаг дарга Н.Мягмаржав болон цаатан иргэдийн төлөөлөгчид “Дөчин жилийн турш хүлээсэн түүхэн зарлиг гарсанд ихэд талархаж байна” хэмээжээ. Цаатан иргэдийн хүүхдүүд төрөлх тува хэлээрээ суралцах боломж нээгдсэн, ОХУ-ын Тувад байгаа элгэн садантайгаа гурван жилд нэг удаа уулзах боломжтой болж, сар бүр тэтгэмж авахаар зарлигт тусгасныг цаатан иргэд баяртайгаар хүлээн авснаа илэрхийлсэн байна. Цаатан иргэдийн боловсрол, эрүүл мэндийн талаар тусгай арга хэмжээ авч, цаан сүргийн тоо толгойг өсгөн цус ойртохоос сэргийлэх боломж бүрдэж байгаа нь тайгын иргэдийг мөхлөөс аврах түүхэн шийдвэр боллоо хэмээн цаатан иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал дэвшүүлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
chi mal bolohooroo oilgohgui l dee
2013-04-17
mongol:
chi bitgii huts za
2013-04-17
ulzii:
Songuuliin show exelysen bnashd
2013-04-17
mongol:
chi bitgii huts za
red X:
T1
2013-04-16
jirgeechin:
туваа хэлээрээ хичээл сурна ч гэх шиг ... 3 жилд уулзана ч гэх шиг туваа ч гэсэн монгол л биздээ яалгаж салгаж яах гэсэн юм бол
2013-04-16
mongol:
chi mal bolohooroo oilgohgui l dee