Монгол Улсын начин Б.Норов: Миний бөхийн багш адуу, мал

img

Ч.СҮХБААТАР, Ж.БАТМӨНХ (2008-03-25) Өнгөрөгч бямба гаригт булганчууд нутгаасаа төрөн гарсан аваргуудынхаа гэгээн дурсгалд зориулан үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа. Тус аймгийн дөрвөн аваргын гурав нь Сайхан сумын харьяат бөгөөд аварга, арслангуудын өлгий гэж алдаршсан Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуунаас ах, дүү Лувсанжамбаа, Намхай аваргууд төрөн гарсан билээ.Дээрх барилдаан дээр Булган аймгаас төрөн гарсан олон хүчтэн цугласны дотор алдарт ах, дүү аваргуудын удмын бөх, улсын начин Балдангийн Норов байлаа. Улаанбаатарт аж төрдөг сураг дуулсан ч түүнийг олж уулзаж чадахгүй явсан бидний хувьд энэ нь завшаан болсон юм. Хотын захад амьдардаг тэрбээр тэр бүр Бөхийн өргөөнд ирж амждаггүй ч нутгийнхаа аваргуудад зориулсан барилдааныг зорин ирж  үзжээ.

-Нутгийнхаа барилдаанд Булганы бөхчүүд бузгай хүч үзлээ. Ахмад бөхийн хувьд та ямар сэтгэгдэл байна вэ? -Мэдээж баяртай байлгүй яах вэ. И.Доржсамбуу гарьд маань түрүүллээ. Шөвгийн найман бөхийн зургаа нь Булганых байв уу.

-Булганаас төрсөн аваргуудын гэгээн дурсгалд хэмээн энэ барилдааныг  тодотгосон. Дөрвөн аваргын хоёр нь тантай ойрын хамаатан гэдэг байх аа? -Тийм ээ. Миний аавын аав Жадамба хиа гэдэг хүн ах, дүү аваргуудын төрсөн ах нь юм.  Тэгэхээр их ойрхон хамаатан байгаа биз.

-Аваргуудын удамтай, бөхийн өлгий нутагт төрсөн хүн бага залуугаасаа л ноцолдож өссөн байх? -Үгүй ээ. Би 20 хүртлээ барилдаагүй. Ах, дүүгийн мал харж, адуутай ноцолдож л өссөн. Одоо бодоход миний бөхийн багш адуу байж. Адуунд ёстой чоно шиг л ноцдог байлаа. Хэр баргийн адууг чихдээд зогсоодог хар бяртай амьтан цэрэгт ирээд бөхөөр бага сага оролдох болсон.

-Тэгэхээр та карантиний барилдаанаар авьяасаа нээжээ? -Тэр үед цөөн цэрэг татдаг, одоо шиг карантин гэж байсангүй. Булганаас 24 хүн цэрэгт тэнцэж, ачааны нэг машинаар хотод ирж байлаа. Би Танкийн VI бригадад хуваарилагдаж алба хаасан. Цэргийн лагерийн нээлтэд зориулсан барилдаан гэж болоход гараад түрүүлчихлээ. Тэгээд Армийн АШТ-д бас аваргалсан. Тэр үед цол энэ тэр байсангүй. Одоогийнхоор бол цэргийн арслан болж байсан юм уу даа.

-Армийн аварга болсон бөхийг шууд л улсын наадамд барилдуулсан биз?..............................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ