Сайд Х.Баттулга нүүрс шингэрүүлэх технологитой танилцав

img

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний экспортын хараат байдлаас гарах асуудлыг шийдвэрлэхээр бодлогын баримт бичгүүд болон үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой асуудлуудыг тусгасаар ирсэн. Тиймээс манай оронд хамгийн элбэг тархацтай байгалийн баялаг болох нүүрсийг шингэрүүлэн түлш үйлдвэрлэх асуудлыг мөн Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж эхэлжээ.   Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн хооронд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай” стратегийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэгч ХБНГУ-ын "Тюссен Крупп", "Лурги" компаниуд дотоодын үндэсний аж ахуйн нэгжүүдтэй төслийн бүх шатанд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах шатанд ажиллаж буй.   Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Аж үйлдвэр, технологи, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах тухай” стратегийн түншлэлийн хэлэлцээр болон энэ оны тавдугаар сарын эхээр Улаанбаатар хотноо болох  Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн 2 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлох зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 7-10-ны өдрүүдэд Европод ажиллалаа.   Сайд Х.Баттулга тус айлчлалын хүрээнд Германы  "Тюссен Крупп" компанийн нүүрснээс синтетик хий буюу газ ( СО/Н2 ) гаргаж авдаг технологийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэдэг Испанийн Вант Улсын Пуэртоллано хот дахь "Элкогаз" үйлдвэрт зочлов. Энэхүү үйлдвэр нь 1998 онд байгуулагдсан "Тюссен Крупп" компанийн  PRENFLO™- хийжүүлэх төхөөрөмжийг ашиглан нүүрснээс синтетик хий гаргадаг үйлдвэр нь одоогоор Европ тивд ажиллаж байгаа энэ төрлийн цорын ганц үйлдвэр аж. Мөн ХБНГУ-ын Дуйсбург хотод “Тюссен Крупп Уде” компанийн технологиор баригдсан коксын үйлдвэрт зочилж чулуун нүүрсийг боловсруулж, кокс үйлдвэрлэдэг Германы коксын орчин үеийн томоохон үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.   Түүнчлэн Бүгд найрамдах Франц Улсын нийслэл Парис хотод “Лурги” компанийн толгой компани болох “Эйр Ликид” (Air Liquide) компанийн удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тус компани нь Францын компани бөгөөд  Фишер- Тропишийн нүүрс шингэрүүлэх технологи эзэмшсэн германы "Лурги" компанийг 2008 онд худалдан авсан бөгөөд хийжүүлэх процесст хэрэглэгддэг агаар задлагч тоног, төхөөрөмжийг үйлдвэрлэж, нийлүүлдэг байна.   "Лурги" компани ҮХАА-н Сайд Х.Баттулгыг ХБНГУ-ын  Франкфурт хотноо байрлах өөрийн төв байрандаа хүлээн авч өөрийн технологио бүрэн танилцуулсан юм. “Лурги” компанийн технологийг  ӨАБНУ-д Сасол ХК ашигладаг ба  тэд хүрэн нүүрснээс  дизель үйлдвэрлэж байна. Мөн АНУ-ын Хойд Дакодад хийжүүлэх үйлдвэрийг барьсан арвин туршлагатай компани юм.   Ийнхүү Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Европын технологийн томоохон компаниудад зочилж, орчин үеийн техник, технологийг үзэж, Монголд нэвтрүүлэх талаар ярилцсан нь ихээхэн чухал ач холбогдолтой ажил болсон байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тэгш:
Энийг би ажил болгоноо энэ төсөл дээр ажиллаж байна удахгүй эх орондоо дизель бинзенээ үилдвэрлэдэг сайхан цаг ирнэ гэдэгт итгэж болно Миний монгол мандан бадраг
2013-08-27
erxvn:
germanchuud texnik taldaa bol tasarchixsan uls shvv ajil xereg boloosoi
2013-04-18
иргэн:
ЭНЭ ХУН ШИГ ЭХ ОРНЫХОО САЙН САЙХАН ИРЭЭДУЙГ СЭТГЭЛЭЭСЭЭ ХАРЖ БУГД ДЭМЖИН АЖИЛЛААСАЙ. БИ МОНГОЛ ХYНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭЖ БАЙНА ГЭЖ С.ЗОРИГ АГСАН ХЭЛСЭН БИЛЭЭ.
2013-04-17
çî÷èí:
Îê. Åðºíõèé ñàéäûí õýìæýýíèé õ¿í äýý.
2013-04-17
Tsetsegee:
маш зЮв асуудал дэвшЮЮлсэн байна ашиггүй эх орныхоо баялагййг зөөж газрын хөрсиййг устгаж яарч битгий гадагш нь зөө мал байхад монголчууд хэзээч ядуурахгүй Баттулга гишүүн зөв бодолтой сайн сайд дэмжих хэрэгтэй МАН -ын хэдэн өвөгчүүллийг төр засгаас түргэн зайлуулаач тэд хахууль идсэн ууссан илэрээд үхэхнээ энэ засгийн газарт ард түмэн их баяртай б.на
2013-04-17
irgen:
Hurdan ajil hereg bolgoh l uldlee. Baga yarij ihiig hiitsgeeye. Tsetserhehee zogsootsgooyo. Ta buhen ergen sanadaa ongorson 20 jiliin tuuhend Zam zasvariin ajil iim ert ehelj baisniig sanaj bna uu? Ajilchid ni jigd huvtsaslasan neg l oor. Nam gej taltsahaa daisagnaltsahaa zogsootsgooyo. Bi ali ch namiin gishuun bish jiriin irgen.
2013-04-17
Мэргэн:
Юун түрүүн дизель түлш гаргадаг технолгийг нь хэрэгжүүлмээр биш үү. Хөдөө аж ахуй, зам барилга, уул уурхай, төмөр зам гээд хамаг ажил нугалдаг технийкийн түлшийг хямдаар хангачихвал юмны үнэ гээд бүхий л үйлд санйаар нөлөөлөх байх даа.
2013-04-17
Zagalmaillsan etsgiig duuraigch:
Ed nariin ayalal zugaalga uzsen harsnaar Mongol hugjduggui.Ter tusmaa shinjgui luivarchin Oros ehneree Hyatadad tejeedeg Battulgiin ulsiin munguur hiih ailchlaluudurgelj Mongold hohirol avchirdag.
2013-04-17
mongol:
Hytaduud amaa medej muulaarai. Naana chini hongiliin uzuurt gerel yoltoij baina
2013-04-17
монгол:
САЙН БАЙНА. ЕР НЬ ГЕРМАНУУДЫГ БАРЬЖ АВСАН НЬ ДЭЭР ШҮҮ. УЛАМЖЛАЛТ ХАРИЛЦАА САЙН, ТЕХНИК ТЕХНОЛОГИ НЬ ШИЛДЭГ, ХҮМҮҮС НЬ ЯС
2013-04-17
Irgen:
Za nuhur denduu ih showdah ymaa bolimoor ym
2013-04-17
hoorhii:
cham shig yum hun muulahaas oor mongol ulsad hiisen buteesen yum bna uu? chi yaduu ter bayan, chi teneg ter chamaas arai l deer... chi bol ene chigeeree hun muulj ataarhaj yavaad l oorteigoo adilhan haltaisan yumnuudiin adilaar uhej dald orno. ter harin ner ni hudlaa unen uldeed uhne. yalgaa ni ene
2013-04-16
зочин:
гаргах гэж юундаа яараад байгаа юм, харин монголдоо хүнд үйлдвэр байгуулж ган хайлуулаад тэрнийгээ дэлхийн зах зээлд гаргасан нь дээр, түүхийгээр нь аль болох бага гаргавал зүгээр, мөнгө олох оюу толгой чинь хангалттай шүү
2013-04-16
Нам бус Иргэн:
Ман-ын 20 жилийн түүхийг бодохоор дургүй хүрэх юм.
2013-04-16
dfgh:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-16
Ө.Билэг:
Ашиггүйдээ сайхан мэдээ байна. Таныг дэмжиж байна шүү. Маш олон зүйлийг ЭХ ОРОНДОО хийгээрэй гэж ерөөе.
2013-04-16
zochin:
Mongoliin nuursiig gadaad zah zeel deer gargahgui bh buh bodloguud heregjij baina shuudee anhaaraach. oros hyatadiin geree, Hytad Kirgiz iin geree, Hytad Australiin geree. Yg ene muchuus ehleed nuursnees uur argaar tusuvuu burduuleh bolj dee mongolchuudaa
2013-04-16
зочин:
гаргах гэж юундаа яараад байгаа юм, харин монголдоо хүнд үйлдвэр байгуулж ган хайлуулаад тэрнийгээ дэлхийн зах зээлд гаргасан нь дээр, түүхийгээр нь аль болох бага гаргавал зүгээр, мөнгө олох оюу толгой чинь хангалттай шүү
irgen:
ene erguu debil bas yu hulgai hiie dee l yavj bna uu? gants chaddag yum ni hulgai hiih, huchindeh ,luivardah...ayagui bol german ruu nuurs gargana gej eliirch balairach magadgui l hun bgaa yum,hamgiin turuund shorond buusuu tuuh gar bol ene erguu tolgoi jenco yum shuu....
2013-04-16
hoorhii:
cham shig yum hun muulahaas oor mongol ulsad hiisen buteesen yum bna uu? chi yaduu ter bayan, chi teneg ter chamaas arai l deer... chi bol ene chigeeree hun muulj ataarhaj yavaad l oorteigoo adilhan haltaisan yumnuudiin adilaar uhej dald orno. ter harin ner ni hudlaa unen uldeed uhne. yalgaa ni ene