Улаанбаатарт 0-2 хэм хүйтэн байна

img

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 14-19 градус, Алтайн уулс, говийн нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд   5-10 метр. 0-2 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ