Б.Обама алан хядлага гэдгийг хүлээн зөвшөөрлөө

img

  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Бостонд дэлбэрэлт болсноос бараг нэг хоногийн дараа алан хядлага байсан гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Өмнө нь ерөнхийлөгч болон бусад өндөр албан тушаалтнууд энэ үгээс аль болох зайлсхийж байсан юм. . Тэрбээр “Тэсрэх бөмбөгийг ямар ч буруугүй энгийн иргэдийн эсрэг ашиглана гэдэг алан хядлага мөн. Бид хараахан энэ алан хядлагыг олон улсын террорист ямар нэг байгууллага эсвэл амиа золиослогч үйлдсэн үү гэдгийг тогтоогоогүй байна” гэж хэлжээ.

. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын сайд Жанет Наполитано Бостонд болсон дэлбэрэлт томоохон хэмжээний алан хядах ажиллагааны нэг хэсэг гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр ард иргэдээ сонор сэрэмжтэй байж өчүүхэн ч болов сэжигтэй зүйл гарвал цагдаад хандахыг хүссэн байна.

. Болсон хэрэг явдалтай холбогдуулан Цагаан ордон болон бусад байгууллагууд төрийн далбааг энэ сарын 20-н хүртэл хагас бөхийлгөх шийдвэрийг эрх баригчид гаргажээ. Цагдаагийн газраас дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан болон бусад бэртэж гэмтсэн хүмүүсийн талаар тодорхой тоо баримт хэлээгүй байна. “CNN”-ийн мэдээлснээр бэртэж гэмтсэн хүний тоо 176 хүрч гурван хүн амь үрэгдсэн гэжээ.

.

Гэвч орон нутгийн хэвлэлүүд дээрхээс зөрөөтэй тоо  баримтууд нийтэлж байгаа бөгөөд бусад орны ажиглагчид Америкийн эрх баригчид иргэдийнхээ сэтгэл зүйг тогтвортой байлгах үүднээс тодорхой тоо баримт дурдахгүй байна хэмээн тоймлон бичиж байна.

Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

turuu:
XAAHbI 2 3YPX geed kinonii uil yvdaltai ymar tustei ym boloo ve
2013-04-17
зочин:
одоо хойд солонгос юмуу Иран буруутна, ойлгомжтой
2013-04-17