Хилчид олон тооны малыг хил дээр тогтоов
Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар энэ сарын 7-ноос 9-ний өдрүүдэд хүчтэй шуурга шуурсны улмаас улсын хилд олон тооны мал тулсан байна. Хилд тулсан 1800 гаруй толгой адуу, 891 толгой үхэр, 67 толгой тэмээ, 300 толгой бог малыг Хилийн 0184, 0275 дугаар ангийн хилчид тогтоосон аж.
Улмаар шуурганд уруудаж хилд тулсан малын эздийг тогтоон хүлээлгэн өгчээ. Мөн Хилийн 0275 дугаар ангийн дугаар заставын хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас хээрийн түймэр дөрөвдүгээр сарын 13-ны өдөр орж ирснийг хилчид, нутгийн иргэдийн хамтаар унтраасан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ