
“Монгол улсын хиймэл дагуул хөтөлбөрийн” хүрээнд хиймэл дагуул үйлдвэрлэл, хөөргөлт, үйлчилгээний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниуд 4 сарын 15-22-ны өдрүүдэд Монгол улсад хүрэлцэн ирж ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Сансрын үндэсний зөвлөлийн гишүүд, холбогдох яамд болоод Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөллүүд уулзалт хийж байна.

Өчигдөр хиймэл дагуулын үйлдвэрлэл болоод хиймэл дагуулын ашиглалт, үйлчилгээний бүх төрлийн үйлчилгээ үзүүлэгч дэлхийд томоохонд тооцогдох Thales Alenia Space компанийн төлөөлөгчид уулзалт хийсэн. Харин өнөөдөр хиймэл дагуулын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Boeing Satellite System International компанийн төлөөлөгчид болох Mr. Rob Peckham (Бизнесийн хөгжил, худалдаа, иргэний хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч), Mr. Kevin Reyes (Бизнесийн хөгжил, худалдааны хөтөлбөр хариуцсан захирал) нар Сансрын үндэсний зөвлөлд танилцуулах уулзалт хийж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ