Эд мөрийн баримт олжээ
АНУ-ын Бостон хотод марафон гүйлтийн үеэр террорист халдлага болж гэмтэж бэртсэн хүний тоо 183 хүрчээ. Бостоны марафоны үеэр гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа талаар “CNN” мэдээлж байна. Дэлбэрэлтэд өртсөн хүний тоо 183 хүрч, 23 хүний биеийн байдал хүнд байгаа аж.Америкийн тэнгисийн цэргийн хүчний сапёрчид Бостонд ирж тэсрэх бөмбөг хайж эхэлсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн бичжээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр хогийн саванд хийсэн бөмбөг дэлбэрснийг тогтоосон байна.
Мөрдлөгө шалгалтын явцад тус багийнхан халдлага үйлсэн этгээдүүдийн гэх хар өнгийн үүргэвч олж илрүүлсэн байна. Тэд үүнийг халдлага үйлдсэн этгээдүүдээс үлдсэн эд мөрийн баримт хэмээн нэрлэж байгаа юм.
Холбооны мөрдөх товчооны төлөөлөгч Ричард Деслоурерсийн ярьж буйгаар “ Эд мөрийн баримт дотроос дэлбэрэлтийн үеэр цацагдсан материалтай ижил металл ялтас болон цахилгаан ус буцалгагчийн суурь илэрсэн. Тэдгээр баримтуудыг мөрдөх товчооны лаборатори руу шинжлүүлэхээр явуулсан” гэв. Халдлага үйлдсэн этгээдүүдээс ул мөрийг олсон учир хэргийн сэжүүр гарлаа хэмээж буй.
Мөн хэргийн газарт байсан хүмүүст хандан сэжигтэй харагдсан хүмүүсийн талаар мэдээлэл өгөхийг хотын цагдаагийн газраас мэдэгдэж байна.
Ерөнхийлөгч Барак Обама маргааш Бостон хотноо очиж амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлэх юм.
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ