Олс таталтын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

img

  Олс таталтын 2013 оны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 20,21-нд болох гэж байна. Монголын Олс таталтын холбооноос зохион байгуулж байгаа энэхүү тэмцээний ач холбогдол нь уг спортыг өөрийн оронд сурталчилах, багийн спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварын түвшинг нэмэгдүүлэх, 2013 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах, багш-дасгалжуулагчдын харилцан туршлага солилцоход оршино. Тэмцээнд түрүүлсэн эмэгтэй, эрэгтэй баг тус бүр медаль, өргөмжлөл, 800.000 төгрөгийн шагнал олгох бол II байр 500.000, III  байр 300.000 төгрөгийн бай шагнал дагалдах аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ