Шатахуун гаргаж авах үйлдвэр ашиглалтад орлоо
Монголд анх удаа хог хаягдал боловсруулж түлш болон шатахуун гарган авах үйлдвэр яг одоо нээлтээ хийж байна. Багахангай байрлах уг “Ахуй мандал” үйлдвэрийг байгуулах тухай төслийг 2012 оны долдугаар сараас “Алтан оршихуй” ХХК боловсруулж эхэлсэн аж.
Үйлдвэрийн үйл явцын тухайд, хуванцар түүхий эд, машины дугуй буюу резинэн материалаас авто бензинийг, ажилласан тосноос дизель түлш гарган авах буюу орчин үеийн дэвшилтэт технологид суурилан байгальд гурван төрлийн аюултай хог хаягдлыг боловсруулах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ