Трейси Макгрейди эргэн ирлээ

img

  Үндэсний сагсанбөмбөгийн холбооны хоёр удаагийн онооны лидер, долоон удаагийн бүх оддын тоглогч “Т-Mac” хочит Трейси Макгрейди лигтээ эргэн ирлээ. Тэрбээр энэ улирал урд хөршийн Циндао багт хүчин зүтгэсэн. Хятадын лигт тоглох хугацаандаа дунджаар 25 оноо авч, 56 хувьтай довтолж байсан байна. .

Плэй офф эхлэх дөхөөд байгаа энэ үед довтлогч Борис Дьяог бэртэлд алдаад буй Сан Антонио Сперс баг бүрэлдэхүүнээсээ “Captain Jack” хочит Стивен Жексонг хассан юм. Ийнхүү жижиг довтлогчийн байрлалд орон зай гараад байсан сперсчууд чөлөөт агент Трейси Макгрейдиг улирал дуустал гэрээ байгуулан багтаа элсүүлсэн байна.

.

Даваа гаригт хүргүүлсэн Хятадын багийн зөвшөөрөл бичгийн дагуу тэрбээр шинэ багтаа нэгдсэн юм. Учир нь “T-Mac” энэ улирал ямар нэгэн NBA-н багт тоглоогүй тул багаасаа зөвшөөрөл авч хуучин лигтээ эргэн ирсэн байна.

.

Трейси Макгрейди Үндэсний сагсанбөмбөгийн холбоонд нийт 15 улирал тоглохдоо дундажаар 19.6 оноо, 5.6 самбараас бөмбөг авалт, 4.4 ашигтай дамжуулалт, 1.21 бөмбөг таслалт гэсэн амжилтыг үзүүлж байжээ.

Ж.Цогтсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ