Хойд Солонгосын удирдагч Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр Солонгосын одоогийн нөхцөл байдлын тухай тус улсад суугаа Хойд Солонгос улсын шинээр томилогдсон Элчин Сайд Хунг Гютэй уулзаж ярилцжээ.
Өчигдөр болсон уг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёр Солонгосын харилцаа тайван байдлаар шийдэгдэхэд бүх талаар тусална хэмээн мэдэгдсэн байна. Мөн энэ үеэр Элчин Сайд Хунг Гю Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрийн эх орондоо айлчлан ирэхийг Хойд Солонгосын Удирдагч Ким Жонг Ын урьж байгаа хүсэлтийг уламжилжээ.
Ирэх 2014 онд Монгол болон БНАСАУ-ын хооронд дипломарт харьцаа тогтоогдсоны 65 жилийн ойн баяр болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ