
НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт НИТХ-ын ээлжит чуулганыг тогтмол хуралдуулдаг болсон. НИТХ-ын хуралдааны дэг ёсоор энэ удаагийн НИТХ-ыг ээлжит хуралдааны энэ сарын 25 өдөр болно. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 19-нд хуралдаж ээлжит чуулганаараа хэлэлцэх асуудлаа батална.
Энэ удаагийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийтийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллого явуулах тухай, цэргийн албыг дүйцүүлэх иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх “Ахмадын орон сууц-4000 хөтөлбөр”, “Орон сууцны дэмжлэгийн сангийн журам”-ын төсөл, “Нийслэл хотод баригдах 80 бага сургуулийн байршлын тухай” асуудлыг батлах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ