Карло Анчелотти: Манай баг Руниг авч чадахгүй

img

Пари Сен-Жермен клубын дасгалжуулагч Итали мэргэжилтэн Карло Анчелотти энэ зуны солилцоо наймаагаар Уэйн Руниг авна гэсэн яриаг үгүйсгэсэн байна. Тэрээр “Руни бол дэлхийн шилдэг довтлогчдын нэг. Гэхдээ тэр бол Олд Траффордын шүтээн. Тиймээс түүнийг авчирна гэдэг боломжгүй зүйл” гэжээ. Английн шигшээн довтлогч маань өнгөрсөн сард Аваргуудын Лигийн хүрээнд Реал Мадридтай хийсэн тоглолтыг сэлгээнээс эхлүүлсэн билээ.

.

Тиймээс ч түүнийг дасгалжуулагчтайгаа харилцаа муудсан, багаа орхиж магадгүй гэсэн яриа бий болсон юм. Гэсэн ч Сэр Алекс Фергюсон тэрхүү яриаг няцааж “Тэр бол тактикийн чухал шийдвэр байсан. Бидний харьцаа хэвийн байгаа” гэж мэдэгдсэн билээ.

.

Рунитэй нэр хамгийн их нэр холбогдож байсан ПСЖ клубын захирал Леонардо, ерөнхийлөгч Нассер Аль Хелафи ч аль хэдийнэ үнийн санал явуулсан гэсэн цуу яриа худлаа гэдгийг хэлсэн юм. Гэхдээ хөгжөөн дэмжигчдийг эргэлзүүлсэн мэдэгдлийг нэгэн хүн хийсэн нь ПСЖ клубт зөвлөхөөр ажиллаж байсан Мишель Мулен бөгөөд тэрээр “Би найдвартай эх сурвалжаас мэдээлэл авсан.

.

Руни Пари Сен-Жерменд ирэх солилцоо биелэлээ олсон. Дараа улирал гэхэд тэр Пари Сен-Жерменд тоглож байх болно” гэжээ. Ямартай ч Английн шигшээ багийн довтлогчийн Манчестер Юнайтедтай хийсэн гэрээ 2015 онд дуусгавар болох билээ.

Ж.Цогтсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ