
Замын Цагдаагийн газраас шатахуун түгээгч нарт хандан нэгэн сэрэмжлүүлгийг гаргажээ. Сэрэмжлүүлэгт "Өчигдөр 19.00 цагийн үед "Toyota Spacio" маркийн улсын дугаар зүүгээгүй цагаан цэнхэр өнгийн автомашины жолооч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн урд талд байрлах шатахуун түгээгүүрээс банкаа дүүргүүлж аваад мөнгөө өгөлгүй шууд зугтсан хэрэг гарчээ.Тиймээс дахин ийм төрлийн гэмт хэрэг гарч болзошгүй тул улсын дугааргүй, сэжигтэн хүнд үйлчлэхгүй байхыг анхааруулж байна" гэжээ.
Сүүлийн үед улсын автомашины улсын дугааргүй буюу дугаараа авч хөдөлгөөнд оролцох явдал ихсэж байгаа. Хэрэв улсын дугаар сольж зүүсэн, дугааргүйгээр хөдөлгөөнд оролцсон тохиолдолд ЗЦГ-аас тухайн жолоочийн жолоо барих эрхийг хоёр жил хүртлэх хугацаагаар хасах арга хэмжээ авдаг аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ