Адель шинэ цомгоо яаран гаргахгүй
Дуучин Адель “Elle” сэтгүүлийн тавдугаар сарын дугаарын ковер бүсгүй болжээ. Тэрбээр сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би одоо дуу бичиж байгаа. Хэдийгээр би эхний альбомондоо их хайртай ч өөрчлөх юм бас байна. Тиймээс яарахгүй.
.
Хэрвээ би хүн авахын эцэсгүй юм хийвэл хэн ч худалдаж авахгүй. Энэ одоо яагаад ийм их нэрд гарсан байсан юм бол гэж бодно. Мэдээж шинэ уран бүтээл хийхгүй гурван жил болбол бүгд залхаж эхэлнэ. Тиймээс тэгтлээ их хүлээлгэхгүйг хичээнэ" гэжээ.
Тэрбээр амьдралынхаа хамгийн баяртай жаргалтай мөчийн нэгийг “Грэмми”-ийн шагнал хүртсэн үе маань гэж хэлсэн байна. Адель “Грэмми”-д шагнал авах нь бүү хэл нэр дэвших л хангалттай амжилт. Гэвч ялалт намайг солиоруулах шахсан хэмээн дуу алдан ярьжээ.
Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ