
БНХАУ-д өчигдөр томуугийн A(H7N9) вируст халдварын хүний өвчлөлийн 14 (Шанхай хотод 6, Жиангсу мужид 3, Жежианг мужид 5) шинэ тохиолдол бүртгэгдэж, Шанхай хотод хоёр өвчтөн нэмж нас барсан тухай БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв мэдээлсэн байна.
.
Хүнээс хүнд халдан тархсан тохиолдол гараагүй гэж БНХАУ-ын мэргэжилтнүүд үзжээ. Ингэснээр БНХАУ дахь томуугийн A(H7N9) вируст халдварын хүний өвчлөлийн нийт 77 тохиолдол бүртгэгдэж 16 хүн нас барсан байна. Үүнээс Шанхай хотод 30, Жиангсу мужид 20, Жежианг мужид 21, Анхуй мужид 3, Хэнан мужид 2, Бээжин хотод 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ