ХДХВ-ын хоёр тохиолдол бүртгэгдэв
ХДХВ-ын халдварын 133, 134 дэх тохиолдолд бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд энэ сарын 10-нд орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн хоёр сорьцонд шинжилгээ хийхэд ХДХВ-ын онош батлагдсан байна.
Эдгээр хүмүүс нь 35-44 насны эрэгтэйчүүд байна. Одоогоор тархвар судлалын үйл ажиллагаа явагдаж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ