Төрийн өмчийн хороо хуралдлаа
Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан болж 18 асуудал хэлэлцэж 16 тогтоол, 1 тэмдэглэл баталжээ. Завхан аймгийн “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”, БСШУЯ-ны харъяа “Дархан-Өргөө” сургууль, Дорнод аймаг дахь “Шаталсан сургалттай техник технологийн сургууль, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудад автомашин худалдан авах зөвшөөрлийг олгосон байна. Мөн Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын дагуу “Журам хүчингүй болгох тухай” асуудлыг хэлэлцсэн бол “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-д автомашин актлаж, сэлбэгээр ашиглах зөвшөөрлийг олгожээ. Олон улсын Найрамдал төв, ГЕГ-ын харъяа Сэлэнгэ аймаг дахь “ Гаалийн газар” зэрэг 6 байгууллагад үндсэн хөрөнгийг худалдах, актлах, сэлбэгээр ашиглах, данснаас хасах, балансаас балансад шилжүүлэх зөвшөөрлийг, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яам, Орхон аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хөрөнгө, үндсэн хөрөнгө худалдан авах зөвшөөрөл тус тус олгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ