Монголчууд түлш шатахуун үйлдвэрлэдэг боллоо

img

Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт бензин шатахууны үнийн өсөлтөөс ихээхэн хамаардаг. Учир нь өнөөдрийг хүртэл ОХУ-ын хараат байж ирсэнтэй холбоотой. Тиймээс дотоодын нөөц бололцоогоо ашиглан бензин шатахуун үйлдвэрлэдэг үйлдвэртэй болох талаар үе үеийн төр засгийн удирдлагууд ярьж хэлсээр ирсэн.  Бензин шатахуун үйлдвэрлэх технолгийг  судалж, түлш гаргах аргыг туршиж үзсэн хувь хүмүүс  ганц нэг байдаг ч үйлдвэрлэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулаагүй гэж болно.   Тэгвэл өнөөдөр монголчууд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан, дотоодоо түлш үйлдвэрлэдэг боллоо.  Тодруулбал, өнөөдөр нийслэлийн Багахангай дүүрэгт дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ашиглан Евро-4 стандартын дизелийн түлш, автобензин үйлдвэрлэх “Ахуй мандал” үндэсний үйлдвэр нээлтээ хийв.  Тус үйлдвэр нь ажилласан масло, хаягдал дугуй, хуванцар хогийг дахин боловсруулж, дизель түлш гарган авах бөгөөд хоногт  10-12 тонн ажилласан тос, 10-15 тонн дугуй, хуванцар хог хаягдал боловсруулж, түлш үйлдвэрлэх юм байна. Үйлдвэр одоогоор 80 орчим ажилтантай бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр 500 орчим ажлын байр бий болгох боломжтой аж.   Улаанбаатар хотоос 85 км зайд орших энэхүү “Ахуй мандал” дахиварын үйлдвэрийг “Алтан оршихуй” компани өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж, одоогоор 1,5 тэрбум  гаруй төгрөгийн хөрөнгө зарцуулаад байгаа гэнэ. Эхний ээлжинд хаягдал дугуйгаар түлш хийх үйлдвэр нь ийнхүү ашиглалтад орж байгаа ба хуванцар сав, ажилласан тосоор түлш хийх үйлдвэр нь тун удахгүй бэлэн болох гэнэ.  Тус үйлдвэрийг цаашид бүрэн ашиглалтад оруулахад 3,5 тэрбум төгрөг шаардлагатай аж. Мөн тус компани “Ахуй мандал” төслийн хүрээнд дээрх гурван төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах, түүнээс гарах хаягдлаар замын асфальт хийх аргыг судлахаас гадна  цаас, шил, үнс зэргийг дотооддоо дахин боловсруулж, импортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэнэ.   Энэхүү үйлдвэрийн нээлтэд ҮХААЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэл, нийслэлийн Засаг даргын Экологи, Ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, “Алтан оршихуй” компанийн захирал Р.Баярбат болон албаны бусад хүмүүс оролцов.   ҮХААЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэл энэ үеэр “Монгол улсын хаана ч энэ үйлдвэрийн түүхий эд байгаа. Тийм болохоор байгаль орчинд ээлтэй технологи ашиглан хог хаягдлыг дахин ашиглах дахиварын үйлдвэртэй болж байгаад баяртай байна. Цаашид хувь хүн, байгууллага аж ахуйн нэгжүүд байгальд ээлтэй технологи ашиглан, улс орондоо хэрэгтэй бүтээн байгуулалтын ажил, үйлдвэр байгуулахад Төр засгийн зүгээс бүх талаар туслалцаа дэмжлэг үзүүлнэ. “Ахуй мандал” дахиварын үйлдвэр шиг маш олон дотоодын үйлдвэрлэгч төрнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.   Нийслэлийн Засаг даргын Экологи, Ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ энэ үеэр “Эхний ээлжинд үйлдвэрээс гарсан түлшээр нийслэлийн нийтийн тээврийг бүрэн хангах зорилго тавьж байгаа, уг түлш нь зах зээлийн үнээс 300-500 төгрөгөөр хямд байна” гэв.   2012 оны долдугаар сараас барьж эхэлсэн тус үйлдвэр нь өдөрт 7-10 тонн түлш үйлдвэрлэж зах зээлийн үнээс хямдаар хэрэглэгчдэд нийлүүлэхээр тооцоолж буй. "Түүхий эдээ худалдан авахдаа дугуйг нэг кг тутамд 200-350 төгрөг, хуванцар савыг 30-50 төгрөг, ажилласан тосыг литр тутамд 300-400 төгрөгөөр тооцон худалдан авна. Үйлдвэрлэлийн технологи нь бүрэн автоматжсан тус үйлдвэр нь хөрөнгө оруулалтаа хурдан хугацаанд нөхөх боломжтой. Мөн байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулна" хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэмандал мэдэгдсэн.   Үйлдвэржилтийн шинэ эрин үе ирлээ хэмээн Засгийн газраас мэдээлж буй. Үүний нэгэн адил монгол инженер, мэргэжлийн боловсон хүчин болох залуус эх орондоо сурсан мэдсэнээ зориулах цаг ч ирсэн ажээ. Тодруулбал, тус үйлдвэрийн Лабораторийн эрхлэгч Г.Булгантамир МУИС-ийн хими, инженерчлэлийн сургуулийн төгсөх ангийн оюутан гэнэ. Тэрбээр тус үйлдвэрийн түлш гаргах технологи, түлшний чанарын асуудлыг хариуцаж байгаа аж.   Өнөөдөр нээлтээ хийж буй “Ахуй мандал” дахиварын үйлдвэр өдөрт 7-10 тонн түлш гаргах хүчин чадалтай  байгаа нь монголынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжгүй нь  мэдээж. Гэхдээ хамгийн гол нь бид өөрсдөө үйлдвэрлэгч  болж байгаа нь бахархууштай санагдаж байв. Тиймээс дараа дараагийн үйлдвэрүүд нь ашиглалтад орж, түлш шатахууны хэрэглээний нэлээдгүй хувийг нийлүүлэх цаг удахгүй биз ээ. Зөвхөн энэ үйлдвэр ч гэхгүй монголчууд та бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол ганц улсын хараат байхаа больж, эдийн засгийн байдал ч тогтворжих цаг ойрхон иржээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болно доо:
Болно доо болнО
2019-04-21
жагай:
амжилт хүсэе та нартай яаж холбоо барих вэ
2013-12-08
bataa:
saihan ehlel bna odoo hiij bga yu
2013-12-07
АМЖИЛТ:
САЙХАН МЭДЭЭ БАЙНА. ХИЙХ ГЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ДЭМЖИЛГҮЙ ЯАХАВ. ТЭГЛЭЭ Ч ЭНД ТЭНД ХАА САЙГҮЙ Л ДУГУЙН ХОГ ХЭВТЭЖ БАЙДАГ Ш ДЭЭ. ХАРИН Ч БҮР ХЭРЭГТЭЙ ҮЙЛДВЭР БАЙНА. ИЙМ САЙХАН МЭДЭЭ ДУУЛГАСАНД БАЯРЛАЛАА. БАЯРТАЙ БАЙНАА.
2013-05-16
hariu:
yun tusviin mungu vee sain unshildaa naadhaa (“Алтан оршихуй” компани өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж, одоогоор 1,5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө зарцуулаад байгаа гэнэ) gj bgaa bizdee) sn unshij oilgochood setgegdel bicheech
2013-05-02
bbbb:
jjjjjjj чи euro-4 гээд чанарын стандартийг нь бичсэн бгаа биз дээ. Эсвэл мэддэггүй юмуу, мэддэггүй бол асуу сайхан тайлбарлаж өгч болно.
2013-05-01
Д.Бат-Оргил:
та бүхэнд чин сэтгэлээсээ ажилын өндөр амжилт хүсэж байна залуусаа өшөө ихийг бүтээгээрэй та нар чаднаа амжилт
2013-04-30
saikhan:
amjilt husei tsaashid ikhiig hiigeeree
2013-04-29
egiiiii:
dfafvaebsefbaesfbasdf
2013-04-26
bolondoo:
bolondoo bolon
2013-04-25
Болно доо:
Болно доо болнО
chukaa:
hog haygdliig ashiglan buteegdehuun uilwerlene gedeg saihan hereg bn ta buhnii ajild ondoroos ondor amjiltiig husie. mongolchuudaa bitgii yum hiih gj bga negniigee ingej eldew muuhaigaar helj bai l da hiigeed uzeh heregtei shde oorsdoo hiij uzeegui bj
2013-04-25
болд:
Нефтээ монголдоо үйлдвэрлэдэг болсон юм байх гэж бодлоо. гүй ээ яахав үзэг л дээ
2013-04-23
болд:
Энэ зүйлээр МУ-ыг хангах гэж байгаа юм байхдаа.
2013-04-23
haiaran mongo:
gol harlamamaar um aa. urgui zardal. heleh ch ug oldohgui baina!
2013-04-19
болд:
Нефтээ монголдоо үйлдвэрлэдэг болсон юм байх гэж бодлоо. гүй ээ яахав үзэг л дээ
Зочин:
Дахивар гэж хачин үг хэрэглэхээ болиоч. Дахин боловсруулах үйлдвэр гэхэд л болно ш дээ.
2013-04-19
ariuka:
taalagdaj bn
2013-04-19
zochin:
ih soni sudalgaa dugnelt bn tuuhii ed avah une ch gesen hudlaa bn, iim hemjeenii hog hayagdal mongoloos neg odor garah uu, ireedui muutai l yum demii tosviin mongo ureh gej bgaa yum bish uu
2013-04-19
hariu:
yun tusviin mungu vee sain unshildaa naadhaa (“Алтан оршихуй” компани өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж, одоогоор 1,5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө зарцуулаад байгаа гэнэ) gj bgaa bizdee) sn unshij oilgochood setgegdel bicheech
toogii:
iimerhuu uildveriin tusul hed hed baidag, hamgiin gol n tuuhii ediin asuudal baidag yum. tehnologi bolon tehnik n haritsangui saijirsan. gol n ulsiin hamjeenii tomoohon uildver barih n l zuv yu bnleee shuu. gehdee yahav heden iim jijig uildver baihad yun n buruu baihav
2013-04-19
BAABA:
ZA MEDEXGYI DEE GARSAN XOINO NI MASHIN NI XUDULSUN XOINO NI YNEMSHIXEES YU CH GEJ YU CH XIICHEED XYNII MASHIN SYIDELJ CHADAX ULS SHYY
2013-04-19
ss22:
sain bna shdee. baga bagaar ch gesen amjilt shdee. mongolchuud yahaaraa uursduu chadahgui baijiij chadsan negnee ingej muulj bdagiin. amjilt zaluusaa. tur zasag maani zaluu bolovson huchnee demjeed ugvul manai zaluuchuud chin oyunlag shdee. idej uuhaa bagasgaad eh orniihoo hugjild anhaarlaa handuultsgaaya l daa.
2013-04-19
ямарч бсан маш сайн амжилт:
бпүрэв
2013-04-18
Ooh:
Naadhaa hotoos holduulaldaa hortoi l baij taarna utaagaa yaiadaa gej baij bas yasan oirhon baritsiinmde
2013-04-18
1123:
АЛЬ ДАРГЫН БИЗНЕС БОЛ... МОНГОЛЧУУДАА ХОШГИРЧ ДУУСДАГГҮЙ ЮУ? ТЭГСЭН Ч БЕНЗИН, ТҮЛШНИЙ ҮНЭ БУУРАХГҮЙ. МӨРИЙЦСӨН Ч БОЛНО.
2013-04-18
setguulch:
garaagui bish garaad tus companii mashin tehnik gargasan tulsheeree ajilaa amjuuldiim gsn
2013-04-18
Gomboo:
Amjilt husie. Uneheer sain bna
2013-04-18
123456:
saihan medee baina shuu
2013-04-18
aмраа:
үнэхээр сайхан сонсогдож байна,амжилт хүсье.баярлалаа
2013-04-18
haana yu:
Buteegdehuun garaaguishdee. Yuun chanar ve
2013-04-18
bas neg MGL:
Negch litr tulsh gargaaguishuudee. Ene yu bichsen um be.
2013-04-18
MGL hvn:
Sain bna bayallaa iim hvmvvs bgaad bayartai bna
2013-04-18
bas neg MGL:
Negch litr tulsh gargaaguishuudee. Ene yu bichsen um be.
Баяраа:
Энэ муухай хог хоягдлыг дахин ашиглаж байгаад маш их баяртай байна. Танай үйлдвэрийн хөгжил цэцэглэлтийг ерөөе.
2013-04-18
Баяраа:
Төр мэдэлдээ авбал жинхэнэ эзэнгүйдэж нэг тэнэг нь ямарч үр дүнгүй ашиглаж бүр л нөхцөл байдлыг дордуулна ш дээ. Зарим хүмүүс яахаараа ийм мунхаг байдаг байнаа.
2013-04-18
бичка:
баярллаа залуусаа та бүхэн эх орондоо маш их тустай буянтай үйл бүтээж та бүхнийг бурхан тэнгэр өршөөг ахмад тээвэрчин
2013-04-18
зочин:
сайн байна баяр хүргий амжилт хүсье
2013-04-18
keke:
Turiin alban darga nap uursduud uildver bapizan yum shig l baixiin
2013-04-18
khaku:
amjilt hysie
2013-04-18
Батбагатур:
Бүтээгдэхүүний чанар сайн бол болж л байна Бас байгаль орчинд ээлтэй юм байна
2013-04-18
haana yu:
Buteegdehuun garaaguishdee. Yuun chanar ve
sdfg:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-18
Баяраа:
Төр мэдэлдээ авбал жинхэнэ эзэнгүйдэж нэг тэнэг нь ямарч үр дүнгүй ашиглаж бүр л нөхцөл байдлыг дордуулна ш дээ. Зарим хүмүүс яахаараа ийм мунхаг байдаг байнаа.
зочин:
Өөрөө хийж чадаагүй байж бусдыг бүү муул, Монголчууд ажил хийж байгаагаа хэмэлсээр байтал хөгжихгүй байгаа нь чам шиг тэнэг хөндүүдтэй холбоотой. Амаа тат
2013-04-18
Aagii:
Ajlin ondor amjilt husie
2013-04-18
batka:
tim baina 250000-450000
2013-04-18
зочин:
50000$ үнэтэй эд дээ манайд орж ирээд л тэрбум болчих юм даа http://www.alibaba.com/product-gs/511046642/fully_automatic_tyre_recycling_machine_to.html
2013-04-17
зочин:
Өөрөө хийж чадаагүй байж бусдыг бүү муул, Монголчууд ажил хийж байгаагаа хэмэлсээр байтал хөгжихгүй байгаа нь чам шиг тэнэг хөндүүдтэй холбоотой. Амаа тат
Yndan:
Yandangaa Martsan bna. Yu Bolood bania aa eruul Hun Baina Uu.
2013-04-17
dahiad:
hui 7 hudagaaboliod eniig demjie. Bas dahiad 1-iig bariya
2013-04-17
амараа:
3.5 тэрбум тегрег захын авилгачны халаасанд байдаг л менге шvv дээ уг нь.
2013-04-17
Zochin:
Ene elegdeld orson hayagdal bolj baigaa duguig ashiglaj baigaa ny sain hereg. Yynees gadna tom teregnii huchin duguig ashilgaad osol avaar ikh garch baigaa, oron nutgiin zamuudad haalt, hashilt hiih bolomjtoi shyy dee. Avto teevriin gazriinhan ene talaar jaahan setgej ajillamaar yum. Gazriin tyvshinees het ondorloson, hashiltgyi zamaas chine olon mashin unaj, osoldoj, olon khynii ami nas yregdej baina shyy.
2013-04-17
атар:
хийж чадаж байгаа чинь сайн байна,3,5тэрбум төгрөг нэхэж байгаа чинь муу байна даа залуу минь
2013-04-17
jjjjjjj:
saihan medee bna ymar ch gesen ehni alham hiigdej gol n chanar her yum boldoo chanariin talaar dursagui bna
2013-04-17
bbbb:
jjjjjjj чи euro-4 гээд чанарын стандартийг нь бичсэн бгаа биз дээ. Эсвэл мэддэггүй юмуу, мэддэггүй бол асуу сайхан тайлбарлаж өгч болно.
bayaraa:
MASH SAIN BNA MONGOL HYN YUG CH CHADNA GEDEGIIG BODITOOR YZYYLJ BAIGAAD BAYARLALAA TSAASHID YLSAAS ASHIGIIN TATVARAAS NI CHULUULUH YUM BOL ZALUUCHUUD ULAM IH ZYIL SANAACHILJ HIINE GEDEGT BI ITGEDEG MONGOLIIN ZALUUCHUUD MANDTYGAI YRA
2013-04-17
Nara:
Xuuramch buteegdxuun bna.
2013-04-17