Улаанбаатарт 3-5 хэм дулаан

img

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр баруун зүгийн нутгаар үүлэрхэг, зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Онон, Улз, Халх голын саваар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 градус, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна. Харин Улаанбаатар хотод багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ