
“Тархан суурьшсан монголчууд” байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй монгол судлалын хөтөлбөрийн хүрээнд баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэн, хэвлэмэл бүтээлийг олон нийтийн хүртээл болгох ажил өрнөж байна.
.
Дээрх ажлын хүрээнд “Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөр маргааш Эрдэнэт хотод нээлтээ хийх гэж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд үндэсний соёлын дурсгалууд, монголчуудын арвин баялаг өв уламжлалын талаар бүрэн цогц мэдээллийг хүргэхээр Монгол орноо тойрон аялах аж.
.
Энэ хүрээнд баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, аймаг нутгийн соёл, боловсролын байгууллагуудад энэ сэдвээр багц хэвлэлийн бүтээлийг бэлэглэх аж. Тус хөтөлбөрийг ССАЖЯ, БШУЯ тус тус дэмжин хамтран зохион байгуулж байна.
.
Хөтөлбөр дараах хуваариар аймаг хотуудад хүрэх аж. Тухайлбал,
Эрдэнэт IV/18-20, Булган IV/21-22, Мөрөн IV/23-25, Дархан IV/26-28
Өндөрхаан V/1-2, Чойболсан V/3-5,Баруун Урт V/6-8
Арвайхээр V/12-13, Цэцэрлэг V/14-15, Улиастай V/16-18
Ховд V/19-21, Өлгий V/22-24, Улаангом V/25-27, Багануур V/30 –ний өдөр тус тус очиж, “Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөрийг зохион байгуулахаар болжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ