Цэцэрлэгийн хүүхдүүдийг зургадугаар сард бүртгэнэ

img

Энэ оноос эхлэн цэцэрлэгийн бүртгэлийг зургадугаар сард хийхээр боллоо.  Жил бүрийн зургадугаар сарын 20-ноос өмнө хүүхэд элсүүлэх тоогоо зарлаж, бүртгэж авдаг болохыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болгов. . Мөн сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажлын үр дүнг цаасан тайлангаар биш, хүүхдийн олж авч буй мэдлэгээр дүгнэдэг болох аж. Түүнчлэн салбарын сайд сургуулийн орчинг авлигагүй, архигүй, аргалдаггүй байх ёстойг чухалчилж, сургуульд арын хаалгаар ордог асуудалд энэ жилээс цэг тавих нь. Тиймээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд зөвхөн өөрийн тойргийн хүүхдүүдийг авч сургах юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ бол буруу. хүүхэд болон тэдний эцэг эх хүүхдээ хаана ямар цэцэрлэгт өгөх нь тэдний эрх. хамран сургах гэвэл бөөн хэл ам үүснэ дээ. өөрсдөө хөрсөн дээр бууж ажил хийдэггүй болохоор дэндүү буруу шийдвэр гаргах юм даа.
2013-04-18
Zochin:
Одооноос 25 жилийн өмнө л аав ээж минь намайш цэцэрлэгт өгөх чаддаггүй байж билээ. Ганц шалтгаан нь орон тоо байхгүй. Өнөөдөр ч бас л ийм шалтгаан. Тэгээд өнөөдөр хамгийн тэнэг нь цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдийн хоолны мөнгийг төр даагаастай. Энэ юу гэсэн үг вэ? Энэ бол бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа бол яах вэ тэгш эрх, хамрагдаж чадахгүй байгаа болохоор тэгш бус. Сайдаа яах ёстой вэ? Хүүхэд бүр л насандаа тохирсон боловсорлыг эзэмших эрхтэй биз дээ!
2013-04-18
Ganaa:
Хамран сургах тойргийн хүүхдийн бүртгэнэ гэнэ ,тойрогтоо байгаа ганц цэцэрлэгт нь хүүхэд багтахгүй байгаа үлдсэн хүүхдүүдээ яах вэ сайдаа !!!
2013-04-18
Монголын төр хүүхдүүдийг алагчилдаг.:
монголын төр үр хүүхэдээ алагчилдаг. Ихэнх хүүхэд цэцэрлэгт явах боломжгүй гэртээ сурах хүмүүжих эрх эдэлж чадахгүй байна. Гэртээ байгаа хүүхдүүдэд цэцэрлэгт явж баайгаа хүүхдүүдийн хоолны мөнгө сурж хүмүүжиж байгаа зардалыг өгөх ёстой. эцэг эхчүүдээ үүний төлөө тэмцэе.
2013-04-18