Зарим албан тушаалтныг шилжүүлэн томилов

img

ХХЕГ-ын даргын тушаалаар Хилийн 0214 дүгээр ангийн захирагч, хурандаа Н.Батжаргалыг өөрийнх нь хүсэлтээр 2011 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс ажлаас нь чөлөөлж, хүний нөөцийн бодлого, зохицуулалтын хэлтсийн мэдэлд шилжүүлсэн байна. Хилийн 0214 дүгээр ангийн захирагчаар Хилийн 0184 дүгээр ангийн захирагч, хурандаа Ш.Баатарсүхийг шилжүүлэн томилж, Хилийн 0184 дүгээр ангийн захирагчаар ХХЕГ-ын Хилийн албаны хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Г.Ган-Эрдэнийг 2011 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тус тус томилсон байна. Мөн Хилийн 0214 дүгээр ангийн захирагчийн орлогч, мэдээлэл соёл сурталчилгааны тасгийн дарга, дэд хурандаа С.Зэсэндүйчирийг Хилийн 0166 дугаар ангийн захирагчийн орлогч, мэдээлэл соёл сурталчилгааны тасгийн даргаар, Хилийн 0166 дугаар ангийн захирагчийн орлогч, мэдээлэл соёл сурталчилгааны тасгийн дарга, дэд хурандаа П.Энхжаргалыг Хилийн 0214 дүгээр ангийн мэдээлэл соёл сурталчилгааны тасгийн даргаар 2011 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн шилжүүлэн томилов. Хилийн 0130 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Л.Болдыг Хилийн 0253 дугаар ангийн штабын даргаар, Хилийн 0253 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Мөнхбатыг Хилийн 0130 дугаар ангийн штабын даргаар арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс шилжүүлэн томилсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene hend heregtei yum. Hitaduudada l shuud tomilsonoo ner usaar n namtartai uguu
2011-11-13