
Нийслэл Улаанбаатар хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал зохион байгуулагдана.
.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2013-04-17-ны өдрийн А/402 тоот захирамжаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хуваарилан энэ сарын 26-29-ний өдрүүдэд 07.00-21.00 цагийн хооронд хязгаарлахаар боллоо.
.
Учир нь энэ өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирэх 1000 гаруй зочид төлөөлөгчдийн зорчих зам, цуваа зэргийг саадгүй нэвтрүүлэх зорилготой аж. Иймд энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас мэдэгдлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ