Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

  -"Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00 цагт  “Хүүхдийн спортын өнөө ба ирээдүй” олон улсын III форум Монголд болохтой холбогдуулж ССАЖЯ-ны Спорт бэлтгэлийн төв, Спортын дунд сургууль хамтран мэдээлэл хийнэ. 11.30 цагт Монголын энхтайван найрамдлын холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 цагт  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт оюутнууд шаардлага хүргүүлэх талаараа мэдээлэл хийнэ. 12.30 цагт  Чингис хааны дэлхийн академиас мэдээлэл хийнэ. -Олон нийтийн мэдээллийн төвд 13.00 цагт Элэг шилжүүлэн суулгах мэс засал чанартай, өртөг багатай хийгдэх боломжтой боллоо. Энэ талаар МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд Энэтхэг улсын "Аполо" эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах мэс залын эмч Субаш Гупта ХСҮТ-д “Элэг шилжүүлэн суулгах мэс засал” сүүлийн үеийн дэвшилтэт арга технологийн талаар семинар, сургалт хийж туршлага солилцох талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. -“Хөдөөгийн орлого багатай хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний үйлчилгээг сайжруулах туршилтын төсөл”-ийн хүрээнд “Буцах газардуулгатай нэг дамжуулагчийн системийн ашиглалт засвар үйлчилгээний сургалт” Улаанбаатар зочид буудалд эхэлнэ. Биокомбинатын замын нээлт 08.30 цагт болно. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Зам тээврийн сайд А.Гансүх болон бусад албаны хүмүүс оролцоно. -ЭМЯ-наас Эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд "Хөдөлгөөн-Эрүүл мэнд" өдөрлөг 10.00 цагт Сүхбаатарын талбай эхэлнэ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал, эрүүл мэндийн салбарт ажиллагсад, оюутан залуучуудын хамт өглөөний алхалт хийнэ. -Нягтлан бодох бүртгэлийн улсын 16-р олимпиад СЭЗДС дээр болно. Олимпиадад нийт 18 их дээд сургуулийн 90 оюутан эрдэм мэдлэгээ сорьж байна. Тус олимпиадаас топ 10 оюутныг шалгаруулна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 16.00 цагт СЭЗДС дээр болно. -ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн 2013 оны судалгааны илтгэлийг танилцуулах уулзалт болно. -"Шударга ёсны аян-2013" аян орон даяар өрнөж байгаа. Энэ удаад Улаанбаатарын Их хуралдай UB Паласын Royal танхимд 15.00 цагаас нээлтээ хийнэ. - 11:00 цагаас “Оролцоог бодит болгоё” аяны хүрээнд Тусгаар тогтнолын талбай /Тэнгис кино театр/ дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, төрийн үйлчилгээний нээлттэй өдөрлөг болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

djkl;':
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-18