Л.Гантөмөр сайд аа, миний хүүхдэд амьд явах баталгаа гаргаж өгөөч

img

.

Өглөө бүр би аз жаргалтай ажилдаа ирдэг. Учир нь бяцхан охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөх замдаа хорвоогийн бүхий л зүйлсийг ярилцан, амьдралыг өөрийнхөөрөө тайлбарлан шулагнан ярихыг сонссоор ангид нь оруулдаг юм. Тиймдээ ч энэ амьдралын гэрэл гэгээ болон хайрыг бэлэглэсэн охиноо үнссэнээр сэтгэл тэнүүн өдрийн ажлаа амжуулдаг билээ. Гэтэл өчигдөр охиныхоо цэцэрлэгийн талаар сонссон гэнэтийн мэдээ сэтгэлийг минь зовоосоор Багахангайд дүүрэгт нээлтээ хийсэн “Ахуй мандал” дахиварын үйлдвэрийн тухай сурвалжлагаа дуусган хотын зүг яаран ирсэн.

. Миний бага охин нийслэлийн Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэгийн Бэлтгэл бүлэгт хүмүүждэг. Ирэх намар сургуульд орох тул нэг өдөр ч цэцэрлэгээ таслахгүй, багшийнхаа зааж сургасныг хичээнгүйлэн сурдаг сайн хүүхдүүдийн нэг. Өчигдөр өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөхөд нэг давхарт ус алдсан гээд багш, ажилчид нь нэлээн хөл үймээнтэй байсан юм. Тухайн үед слесарь ирж байгаа зүгээр ээ хэмээн хүүхдүүдээ хүлээн авсан. Гэтэл 14 цагийн үед охины маань ангийн хүүхдийн ээж утсаар холбогдон “Охиныг чинь гэртээ аваад ирлээ, цэцэрлэгийнх нь шал нь нурсан гээд хүүхдүүдээ тараачихлаа” гэв.

. Охины маань цэцэрлэг 1960-аад онд баригдсан барилга. Хэдийгээр хуучирч, ашиглалтаас гарах болсон ч өчигдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн тул нэг л өдөр ийм гэнэтийн мэдээ сонсоно чинээ санасангүй явжээ. Хэдийгээр Багахангай дүүрэг хотоос 85 км-т оршдог ч тэр зам маш урт, дуусашгүй мэт санагдаж байлаа. Хотод орж ирсэн даруйд охиныхоо цэцэрлэгт яаравчлан очив. Хэдийгээр миний бие шийдвэр гаргах түвшний хүн биш боловч, аливаа болохгүй бүтэхгүй бүхнийг тэдний сонорт хүргэхээр хичээж ажиллаж яваа нэгэн.

. Манай сурвалжлах баг тус цэцэрлэгт ороход багш ажилтнууд, ээж аавыгаа ирэхийг хүлээсэн хэдхэн хүүхэд угтав. Болсон хэрэг явдлын учрыг асууж, шал нь нурсан ангийг заалган дотогш ороход урлаг заалны хойд өрөөний шал нь доошоо нурсан байлаа. Нурсан шалтай өрөөний хажууд цэцэрлэгийн эмч суудаг гэнэ. Нурсан шалыг хараад хэрэв хоёр давхраасаа эхэлж, нуралт үүссэн бол үүнээс ч аймшигтай дүр зураг харах байсныг үгүйсгэх аргагүй. Азаар хүүхдүүд урлаг зааландаа дасгалаа хийх гэж орж ирээгүй байхад шал нь цөмөрсөн аж.

. Зөвхөн шал ч гэлтгүй хоёр давхар уг барилгын хана энд тэндээ цууралт өгч, зарим нэг ангийн угаалгын өрөөний тосгуур суултуур зэрэг нь  суулт өгсөн нь харагдаж байв. Тус цэцэрлэг өдгөө 45 жилийн нүүр үзэж буй. Жилдээ 100 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэвч ойр хавьд цэцэрлэг байдаггүй тул харъяаллын хүүхдүүдээ хүлээн авсаар 180 гаруй хүүхэд хүмүүжүүлдэг юм. Цэцэрлэгийн багш удирдлагуудын хэлж буйгаар нуралт үүсэхийн өмнөх өдрөөс барилгын хана, шалнаас бүдэгхэн дуу чимээ гарах шиг болсон гэнэ. Өчигдөр өглөө юу дуугараад байгааг мэдэхийг хичээж явахад нэг давхарт ус алдаж,  холбогдох албаныханд дуудлага өгчихөөд хүлээх зуур ийнхүү шал нь нурсан аж.

. 59 дүгээр цэцэрлэгийн захирал М.Мөнгөнсүх “Манай цэцэрлэг 1968 онд байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл зөвхөн урсгал засвар хийгдэж ирсэн. Хана таазнаасаа мөөгөнцөртөж, сантехникийг нь жил бүр сольж, урсгал засвар хийсэн ч үнэхээр засал авахгүй байна. 2010 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 7-208/16479  НМХГ-ын байцаагч н.Эрдэнэсүрэн “... 59 дүгээр цэцэрлэгийг насжилт өндөртэй, ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Бид жил бүр дүүргийн, нийслэлийн төсөвт оруулж, цэцэрлэгийн барилгыг шинэчилж өгөх хүсэлтээ илэрхийлж ирсэн. Өнгөрсөн онд 2013 оны дүүргийн төсөвт суулгана гэсэн ч энэ онд бас ороогүй. Ирэх онд яг төсөвт суулгана хэмээн дүүргээс мэдэгдсэн ч өнөөдөр ингээд шал нурж, ханад цууралт өгчихлөө. Хүүхдүүд байсан анги танхимд хэрвээ нуралт үүссэн бол ямар аюул учирах байсныг хэлэх аргагүй. Үнэндээ 180 гаруй хүүхэд, багш ажилчид гээд 200 гаран хүний амь нас, эрүүл мэндэд аюул учрах шахлаа. Цэцэрлэгийн шал нурсан талаар холбогдох албаныханд мэдэгдэж, НМХГ, ОБЕГ, Боловсролын газраас хүмүүс ирж, үзэж шалгаад явлаа. Тэд манай цэцэрлэгийн барилгыг үзэж шалгаад, үйл ажиллагааг хугацаагүйгээр хаах шийдвэр гаргасан. Дөнгөж сая нийслэлийн удирдлагууд шуурхай хурал зарлаж, цэцэрлэгийн маань үйл ажиллагаа, барилгын асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байна. Ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй. Уг нь манай цэцэрлэгийн хашаанд дахин шинэ барилга барих талбай хангалттай бий” гэж байв.

. Энэ бол зөвхөн миний охины хүмүүждэг 59 дүгээр цэцэрлэгийн тухай асуудал биш өнөөгийн монголын нийгэмд тулгараад буй бодит баримтуудын нэг. Нийслэлийн төдийгүй орон нутгийн хэмжээнд энэ мэт насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа хэтэрсэн маш олон сургууль, цэцэрлэг бий. Хэзээ мөдгүй нурах дөхсөн барилгууд ч олон байгаа. Хамгийн гол нь энэ асуудал зөвхөн өнөөдөр бий болоогүй. Үе үеийн эрх баригчид боловсролын салбарт, хүүхэд багачуудад хэрхэн хандаж ирсэний илрэл. Өнгөрсөн жил шил шилээ дагасан барилгын осол аваарууд хэд хэдэн хүний амь насыг золиослон байж, тус салбарт эрх баригчдын анхаарлыг хандуулсан. Мөн олон хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой зөрчил гомдлууд, дөнгөж төрсөн нярайг түлж гэмтээсэн хэргийн бичлэг зэрэг нь нийтэд мэдээлэгдсэнээр эмнэлгийн салбар Ерөнхий сайдын анхааралд өртөж чадсан.

. Хэрвээ тус цэцэрлэгийн шал дээд давхараасаа эхлэн нурсан бол 200 гаруй хүүхэд, багш ажилчдын амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учрах байсан. Аз түшиж аюул холуур өнгөрсөн ч боловсролын байгууллагын хүүхдэд ээлтэй орчин хаана байна. НМХГ-аас зөвхөн нийслэл хотод ашиглалтын хугацаа хэтэрсэн, нураах шаардлагатай боловсролын 20 гаруй байгууллага бий гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тиймээс Л.Гантөмөр сайд аа, боловсролын байгууллагууддаа яаралтай шалгаж, шийдвэртэй алхам хийхгүй юм бол хүний бяцхан үрсээр “туг тахих” аюул нүүрлээд байна.

.

Зөвхөн салбарын сайд энэ асуудлыг дангаараа шийдэхгүй нь мэдээж. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд танаа, Шинэчлэлийн Засгийн газрын шинэчлэлээ Боловсролын салбараас эхлүүлээч хэмээн мянга мянган эцэг эхчүүдийн өмнөөс хүсч байна. Тэд бол эх орны минь гэрэлт ирээдүй, ээж аавын амин эрдэнэ болсон хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд сурч,  хүмүүжих орчинг бүрдүүлж өгөөч.

Видеог энд дарж үзнэ үү

П.Нарандэлгэр Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бат үүлд:
Үүл дарга шинээр 90 гаруй цэцэрлэг барина хувийн хэвшилийнхэн минь туслаач (2013-4-24 ны 15 цагт блү скайд болсон хурал дээр хэлсэн ) үүл үүл минь ямар агаарын юм ярихаа болилдоо хуучин цэцэрлэг сургуулиа өөдтөөхөн засварлаад хэдэн хүүхдүүдээ бүрэн бүтэн байлгах талаас нь ажилаач хийдэг ажил чинь хөөрхий хэдэн жолооч. Нисээд буух газараа мэдэхгүй бол хэцүү шүү чи их өндөрт ниссэн байна
2013-04-24
Уншигч:
Яг энэ цэцэрлэгийн байр шиг нэгэн цэцэрлэг БГД-ийн 18-р хороонд орших 13-р цэцэрлэгийг хэлж болох юм. Энэ цэцэрлэгийн байр, байдалтай гадна талаараа яг адил. Нэг үеийн барилга болов уу? Маш их хуучирсан барилга байдаг.Ачаалалаа даахгүй олон хүүхэдтэй. 1 бүлэгт ойролцоогоор 50 шахам хүүхэдтэй.
2013-04-22
Huuhdiin eej:
Huuhdee hariutssan yaman deer n awaachij uguud huuhdee tejeeh gej ajildaa yawtsgaayaa
2013-04-21
нараа:
нам ярьж байгаа хүмүүс болимоор юм хүүхдийн цэцэрлэгийн талаар ярихад хүртэл нам яриад байхдаа яахав дээ том компаниуд нэг нэг цэцэрлэг сургуулийн барилга бариад улсаас мөнгийг нь авах байдлаар асуудлыг яаж шийдэх талаар санал бодлоо бичиж баймаар юмаа боломж гарахаар өшөө хонзон авч байгаа байдлаар асуудалд хандаад байдгаа монгол хүмүүс бүгд болих цаг болсон муу юм болоогүй хүүхдүүдийн аз түшсэн байна бас ажил хариуцаж байгаа цэцэрлэгийн сургуулийн дарга захирлууд жаахан санаачилгатай төр засгийн хүмүүст асуудлыг байгаа бодит байдлаар нь сонордуулж байх хэрэгтэй болов уу нэг өдөр нураад ирэх гэж байгааг өдөр болгон харж байгаа шүүдээ хөөцөлдөөд эцэг эх нарыг нь цуглуулаад телевиз дуудаж үзүүлж харуулж байвал зүгээр болов уу тэр бүр сайн мэдэхгүй шүүдээ улс орныг хамарсан ажлыг харуцаж байгаа хүмүүс бүгдийг нь төлөвлөж цэгцтэй бодлого барьж ажиллахгүй улс төржиж явдагаа бүгд болих хэрэгтэй
2013-04-20
saraa:
barilgiin kompaniud zovhon ashig harj ajillaj bna tsetserleg surguuli barij bga kompani alga daa
2013-04-20
kkkkkkkkkkkk:
tsetserleg gej balgas bagsh nar ni tamlagch l bolj huvirchdee hoorhii mongolchuudaa duugaa baihaa boliod odoonoos negdej bosooch yadag yum ter ih mongo ideed tansaglaad bgaa yumnuudiig chirch gargaj ireed oorsdiig ni shorond hiigeech arai ch deeeeeeeeeeeeeeeeeeee
2013-04-20
ttkk:
ter SUVD genuu setgegdel bichsen hun jaahan ymtai bhaa
2013-04-20
Сувд:
Энэ бол МАН намтай л холбоотой. Олон жил төр барьсан нэг намын засаглал тогтсон үед аль 1968 оноос хойш өдий хүртэл ашиглагдсан барилга биз дэ. юугаа хийж байсан юм .Яалт ч үгүй МАН ынхантай холбоотой. Одоо Энэ засгийн газар яаралтай шинэ цэцэрлэг барьж энэ асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй юм биш үү.
2013-04-19
nangaa:
aimaar yum
2013-04-19
Zohin:
Zuw sanal neg bnheden zuun sayaar neg zaanii hushuu mushuu bariad soloirood bsanter ih munguuruu tsetserleg anzalsan bol uchnuun huuheded buyn oloh bsiin!!!
2013-04-19
Zochin:
Bitgii huts!!! Chi bolon tanai namiinan umnuh jiluuded tur barij bsan,ta nar ene baishing iim boltol n turiin mungiig niilj hulgailj idseer bgaad yamarch zasvar hiihgui tordoh ch mungugui bsaar iim bdald hurch bn za malnuud!!! Tgd ene baidalaa ta art helvel duugui bai gd jaahan um shidchihdeg eswel ajilaa aldahaas aigaad duugui aj irsenii gai odoo ilerch bn za!!!!
2013-04-19
uyanga:
75 r tsetserlegiin baga bvlgiin bagsh neg awgai bas bnaa hvvhdiig maani zodood bdag yum shig bn unuu ugluu bas hvvgee uguh geed bj bsan uur hvvhddiig duugai bai geed alagdaad awh yum yu gesen vg we hvnii hvvhdiig hen bolood tegej zodoj bgaan eej aawdaa erhem nandin erdene n baihad bolohgvi shd ee ulsiin munguur tsalin awch ajillaj bj herew dahiad iim ywdal garah yum bol ner ustai n heldeg gazar n helne gej bodoj bn er n ter bagsh ih haritsaa muutai sonin hvn ajildaa durgvu bgaa bol bolih heregtei shd ee
2013-04-19
eej ni:
Huuhduudee saidaar haruulyaaa. Ajil deer ni avaachaad orhichihyo.
2013-04-19
saraa:
MAN 20 jil tor barisan hugatsaand hiisen zuil ene metchilengeer nudeeree garch bga ym da tednii tor barij baisan hugatsaandaa yu ch hiigeegui ni ingeed haragdaj bg biz de bid ingej l harah yostoi sh u de MAN han oorsdiiguu aygui ih yum hiisen gej yaridiin yu hiisiin . Ard tumnii tuluu gej hiisen ym bdaggui bhgui yu. Ed nar yumhiij bsan bol udiid arai uur bh bsan ajil ni daraa ni dugnegddeg sh te
2013-04-19
Man iihan zailaachee:
Ene buhen olon jil ter tusmaa MAN ii daranguillin ued yur ni hiisen buteesen yum bhgui uursduu bolon ger oron hamaatan sadnaa uud ni tatsan on jiluud bsan , yag ene metiig Anhaarch haragdana shde. Harin ene jilees ehleed odoogiin zasgiin gazar niit 68 zezerleg surguuli barihaar buh zuil shiidegdej bgaa gesen shuu, MAN iihan 20 garan jiluun hugazaand yag yu hiiwee hugjuulii gesen setgeltei bsan bol tiim ch baga hugazaa bish asar ih buteen bguulalt hugjuh bolomj bsan l bh. Odoo harzgaa ajlaa hiihgui bngiin hurlaa hayz garzgaasan ajil hiih gesen humuusee yamar naeg bdlaar daramtlan ogzruulna ntr geed butehguiee, zail MAN
2013-04-19
Сараа:
Сайд яахав МАН -ын 90 жил төр барьсан нямдорж Чойжилсүрэн гэх мэт хотын төвд хүүхдийн хуучин ордоний газар барагдаж байгаа 20давхар алга байшин гэх мэт аль ашигтай газар болон хүүхдийн гэсэн нэртэй газар барьсан MSC-ийн том том барилгуудын эх үүсвэрийг шалгаж засгийн мөнгө угаасан хулгайч нарын хөрөнгийг хураагаад цэцэрлэг сургууль болгооч
2013-04-19
baagii:
saidiig burhan haldund zugaalaad vrsen munguur ene tsetserlegiig dahij shineer barih mungu shvv dee tiim bizdee ard tvmen minee ene uls torchid ard tvmenee boddoggvi shvv dee saidiig tatan buulgaa ajilaa hiij chaddaggvi helj chaddagvi iim buurunhii hvn dee
2013-04-19
Zochin:
Bitgii huts!!! Chi bolon tanai namiinan umnuh jiluuded tur barij bsan,ta nar ene baishing iim boltol n turiin mungiig niilj hulgailj idseer bgaad yamarch zasvar hiihgui tordoh ch mungugui bsaar iim bdald hurch bn za malnuud!!! Tgd ene baidalaa ta art helvel duugui bai gd jaahan um shidchihdeg eswel ajilaa aldahaas aigaad duugui aj irsenii gai odoo ilerch bn za!!!!
зочин:
хувийн цэцэрлэг өөрийн газартаа цэцэрлэг барихад төрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх бэ? сайдаа зээлийн асуудалд анхаарвал сайн байна
2013-04-19
Aav eejuud:
Saidaa tulburtei dund surguulid neg ailiin 2 deesh huuhed surdag bol tulburuus ni todorhoi hemjeenii hungult baival mash l heregtei bna ingeg chadval tanid bolood tanai namd olon etseg ekh bayrlandaa manai gehed neg surguulid 3 banid maani suraj bna
2013-04-19
sainaa:
ene bol Gantumur saidiig muulaad bh asuudal bish bhaa.olon jil bolson surguuli tsetserleguud zunduu bgaa. bugd l hamtraad hiibel bolno.
2013-04-19
иргэн:
Манайх Баянгол дүүргийн 19 р хороонд байдаг. Манай хороо хүүхдийн цэцэрлэггүй гээдл боддоо. Хамаг аятайхан газрыг нь газрын наймаачд хувааж авчихаад зарж үрэх гээд амьтан хүнд үзүүлсэн шиг сууж байна. Гэтэл манай хороонд хүүхдийн цэцэрлэг барих гээд дэлхийн зөн байхаа байгууллагаас төсөв нь ирэхээр болсончинь газар байхгүй гээд хоёр гурван жил буцаж байна. Нөгөө шударга үүл баатар нь хаана байнааа?
2013-04-18
зочин:
эрхлэгчийн буруу гэж юу байсан юм бэ? мянга хэлээд учирлаад боть ботиор нь албан бичиг явуулаад тэр эрх мэдэлтэй дарга нь ойшоох биш. арын хаалгатай бол л нэг засварт орно доо.шудрага биш хэвээрээ шүү дээ.би ч бас эрхлэгч цэцэрлэгээ засварт оуулах гээд олон арга хэрэглэж сүүлдээ заналхийлж байж л засварт орох болсон доо.
2013-04-18
иргэн:
Манайх Баянгол дүүргийн 19 р хороонд байдаг. Манай хороо хүүхдийн цэцэрлэггүй гээдл боддоо. Хамаг аятайхан газрыг нь газрын наймаачд хувааж авчихаад зарж үрэх гээд амьтан хүнд үзүүлсэн шиг сууж байна. Гэтэл манай хороонд хүүхдийн цэцэрлэг барих гээд дэлхийн зөн байхаа байгууллагаас төсөв нь ирэхээр болсончинь газар байхгүй гээд хоёр гурван жил буцаж байна. Нөгөө шударга үүл баатар нь хаана байнааа?
balt:
Gantomort ooriin tolgoi bxguiee.Munkhjargal gd MUBISiin prorector bolson gudamjnii gar asuudliig ni shiidne. Tiishee xand
2013-04-18
сараа:
бидний ирээдүй болсон хүүхдүүдэд цэцэрлэг барих хөрөнгө байдаггүй юм бол төрөөс хэдэн тэрбумаар нь хулгай хийж иддэг цагаан захт хулгайчуудын хөрөнгийг хурааж цэцэрлэг ясли бариач
2013-04-18
ганаа:
эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хаана байна гэж эрх баригчдаас асуумаар байна.идэж уух болхоорой хэдэн тэрбумаар хулгай хийж иддэг мөртлөө монголын маань ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө юу хийж байнаа эрхэм гишүүдээ.та 75 бүгд өөрсдийнхөө хөрөнгөөр нэг нэг цэцэрлэг барьсан ч болохгүй гэх газар байхгүй байх.бодхоос аймар хүүхүүд маань эрсдсэнн бол яаанаа.бурхан үр хүүхдүүдийг маань харлаа.
2013-04-18
saraa:
Миний ач бас 24-р цэцэрлэгт явдаг юм. Бас л их хуучирсан барилгатай. Тэгээд байнга ханиад хүрээд их хэцүү дээ.
2013-04-18
эцэг эх:
Гантөмөр сайдаа миний хүүхдийн явдаг цэцэрлэг эхнээсээ нурж эхэллээ та энэ байдлыг газар дээр нь очиж танилцав уу хэрэв амжаагүй бол очоод нэг үзээрэй Бидний үр хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжих ёстой шүү
2013-04-18
иргэн:
Шинэчлэлийн засгийн газрын хийх гэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг маш их дэмжиж байгаа тийм учраас энэ цэцэрлэгт тулгамдаад байгаа барилгын асуудлыг шийдэн бидний үр хүүхдийг шинэ цэцрлэгтээ болгож өгнө үү?
2013-04-18
irgen:
Huuhdiin esreg gemt khergiig taslan zogsooj ene taliin huuliig changatgaj heregjuulj,olon niited taniulah heregtei,bidnii ur huuhed eruul amid ywah batalgaa alga.
2013-04-18
bebee:
Yaj Oros akh nar kheden tsetserleg surguuli barij ugsun ym...
2013-04-18
naraa:
ulsiin khemjeend tsetserleg surguuli khurelcekhgvi b.na Turukh emneleg ch ter
2013-04-18
irgen:
Ymar sonin ym be?ymar ch kharaal eruul bicheegvi b.had bichsen asuudal garahgvi b.nshdee
2013-04-18
2013,04,18:
манай хүү бас энэ цэцэрлэгт явдаг одоо хүүгээ өөр цэцэрлэгт оруулна гэсэн чинь би өөр цэцэрлэгт явахгүй гээд байгаа ш дээ назуудаа ангийнхаа хүүхдүүдийг яриад л хэцүү ч юм даа
2013-04-18
иргэн:
Баянзүрх дүүргийн хуучин засаг дарга Батзориг хэдэн зуун саяар хөшөө байгуулаад Баянзүрх нэг зүрх гээд орилоод явж байхад цэцэрлэгийн эрхлэгч та хаана юу хийж явсан нөхөр вэ. Тэр үед нь асуудлаа танилцуулаад явахгүй. Ер нь дунд шатны хурган дарга маш их хүнд сурталтай, хөшүүн хүмүүс шүү дээ. Сүүлд юм болохоор төрөө буруутгаад. Та нар л цагтаа ажлаа танилцуулж, хөөцөлдөж чадаагүйн гай. Цэцэрлэгийн эрхлэгч та өөрийн хүсэлтээрээ ажлаа өгсөн дээр байх.
2013-04-18
Zohin:
Zuw sanal neg bnheden zuun sayaar neg zaanii hushuu mushuu bariad soloirood bsanter ih munguuruu tsetserleg anzalsan bol uchnuun huuheded buyn oloh bsiin!!!
иргэн:
Шинэ цэцэрлэг барьж өгөх байлгүй дээ. Шинэчлэлийг сайн дэмжээд өг. Гэхдээ Засгийн газар олон тэрбум төгрөг нууж, хулгайлан авсан нөхдүүдийн хөрөнгөөр барьж өгөх хэрэгтэй шүү. Тэр мөнгө нь тэртээ тэргүй улсын орлого болно шүү дээ.
2013-04-18
Хатуу нэхэлтэн:
МАНАН-гийн үед Сү.Батболд залуучууд хүүхдүүдтэй ТВ-ээр уулзаад спорт заалгүй бүх сургуульд тэр жилдээ багтааж заал бариулж өгнө гээд амалсан яасан бэ? ТВ-ийн фондонд ярилцлага нь байгаа байх, сануулж өгөөч, маш баян гэсэн одоо өөрийнхөө хөрөнгөөр юм хийж өгөөч
2013-04-18
biree:
aimshig
2013-04-18
Жирийн иргэн:
Хүй 7 худагт ганцхан удаагийн нааадам хийх гэж мөнгө зарцуулж үхмэл хөрөнгө байгуулах гэж байна, тэрний оронд олон жил болсон сургууль цэцэрлэгийн барилгад хөрөнгөө зарцуулаач эрхэм дарга нараа, толгойгоо зөв ажиллуулж ажлаа хийгээч,төр баян мөнгөтэй шүү дээ
2013-04-18
mongol ulsiin irgen:
aimshigiin niigem jihuudes hurem
2013-04-18
Saidaa:
Hot geltgvi hodoo oron nutagt ch gesen tsetserleg ysliig sain barih heregtei bn tsetserlegiin toiroh taraahaas 2 honogiin omnoos etseg ehchvvd ni tsetserlegiin gadna gudas honjilteigoo honoj ocherlood awdag zarim erh medeltnvvd ni shudd araar ni l awdag shde
2013-04-18
SAIDAD:
Ajilaa hiildee tsaling ni avch bgaan bol 5 terbumaar bdog bsan songiilii 17 terbum, oyutnuudiin 70.0-iig 90.0 bolgohiin orond tsetserleg surguulii barilaa erhem buduun darga naraa
2013-04-18
зочин:
тэмүүжинг эмнэлэг бариул гэхээр устаад байх юм. яагаад бэ.
2013-04-18
99999999999999:
Аймаар юм бэ нуусан мөнгөө мартлаа гэж хэлж байхын оронд цэцэрлэг эмнэлэг бариач
2013-04-18
zochin:
iim tsetserleguud mash olon bgaa shuu
2013-04-18
tstst:
iim batalgaagui gazar xuuxdee uldeecheed yaj sanaa amar ywax yum we
2013-04-18
1234:
iim um tohioldoh tsetserleg olon bgaa daa
2013-04-18
bolor:
jhkjhljh lkjh lkjhlkjh hlkjh lkjh
2013-04-18