Солонгос улс "Apache Guardian " нисдэг тэрэг худалдан авахаар боллоо
Цэргийн ангиуддаа техникийн шинэчлэл хийхээр бэлдэж байсан Солонгос улс дэлхийд хамгийн шилдэг гэгдэх АНУ-ын Бойнг нисэх онгоцны үйлдвэрийн "Apache Guardian" (AH-1Z), Туркийн TAI үйлдвэрийн "T-129" гэсэн байлдааны хөлөг онгоцуудыг тус тус худалдан авахаар боллоо.
Бойнг нисэх онгоцны үйлдвэрээс 2016-2018 онуудад нийтдээ 36 ширхэг "Apache Guardian" худалдан авах аж. Энэхүү нисэх онгоц тус бүр нь иргэний тээврийн нэг том Бойнг онгоцны үнэтэй тэнцэх буюу дунджаар 60 сая ам.доллараар үнэлэгддэг байна.
Агаар дээрх танк гэж нэрлэгддэг "Apache Guardian" байлдааны нисэх онгоцны дээд талд 50 шоо км талбай доторх газар дээр байгаа 1000 ширхэг хөдөлгөөнгүй, 256 ширхэг хөдөлгөөнтэй эд зүйлийг мэдэрч агшин зуур тодорхойлон мэдээлж чаддаг радар байрладаг аж. Мөн 8 км газар байрлах 16 өөр чиглэлд байгаа байг 27 секундийн дотор устгаж чадах 16 автомат их буу, 70 ㎜ хэмжээтэй дунд зэргийн пуужин 76 ширхэг, 1200 удаа буудах сум агуулсан буу зэргийг өөртөө багтаасан, цагт 261 км хурдлах чадалтай.
Хойд Солонгос улс 4200 ширхэг байлдааны техниктэй гэж тооцогддог бол Өмнөд Солонгос улс түүнээс 1,8 дахин бага буюу 2400 ширхэг байлдааны техниктэй. Иймээс техникийн шинэчлэл хийхээр төлөвлөж, Европын нэгэн улсаас байлдааны нисэх онгоц худалдан авахаар гэрээ хэлэлцээр хийгдэж байсан ч онгоцны өөрийн болон засвар үйлчилгээний хэт их өндөрөөс түр хойшлуулаад байсан ажээ.
Харин Америкийн Бойнг нисэх онгоцны үйлдвэр "Apache Guardian" байлдааны онгоцыг угсрах, засварлах гээд 25 ширхэг ширхэг технологио үнэгүйгээр дамжуулан өгөхөөр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ