Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд даалгавар өгчээ

img

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг Архивын ерөнхий газрын  архив, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Н.Оюунсүрэн, мэргэжилтэн Ө.Батсүрэн  нар шалгасан байна. Шалгалтын хуваарь, удирдамж, дүгнэх үзүүлэлт, аргачлалыг  тус байгууллагын Ерөнхийлөгч Т.Баасансүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Сумъяа  нарт танилцуулж шалгалтыг явуулжээ. Байгууллагын архивын үйл ажиллагааг иж бүрэн шалгалтын батлагдсан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгахад хууль тогтоомж, заавар, журмын дагуу архивын үйл ажиллагааг явуулах нөхцөл хараахан бүрдээгүй, зөрчил дутагдал их илэрсэн бөгөөд 100 оноогоор дүгнэгдэхээс 19 оноогоор буюу “Хангалтгүй”, “F” гэсэн үнэлгээгээр, байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа нь 100 оноогоор дүгнэгдэхээс 52 оноогоор буюу “Хангалтгүй”, “F” гэсэн үнэлгээгээр тус тус дүгнэгдсэн талаар Архивын ерөнхий газраас мэдээлэв. Шалгалтын мөрөөр илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг даалгаврыг албан шаардлагаар өгч тодорхой ажил зохион байгуулж,  дүнг тус газарт 2012 оны 2 дугаар сарын 30-ны дотор ирүүлэхийг  мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ