Таиланд: Шивээсний эртний домгийн сүм, ёслол

img

  Жил бүр Бангкокоос 70 км-ийн зайтай оршдог Ват Банг Пра сүмд суудаг лам нарын  адис хүртэж шидэт шивээс хийлгэхийн тулд мянга мянган хүн ирдэг. Ват Банг Пра гэдэг үгийг утгачилбал “Хэсэг лам нарын сүм” гэж бууна. Сүмийн тэргүүн лам байсан Луан Пор Перн ид шидтэйгээрээ нэрд гарсан нэгэн байжээ. Лам нарын аравнайлсан  шивээс эзнээ хамгаалдаг. Эрч хүч бэлэглэдэг гэдэг. Энэхүү шивээсийг хүчний байгууллагынхан түлхүү хийлгэдэг. Шалтгаан нь тодорхой юм. Жирийн тайчууд гэр бүлээрээ ч  ирдэг. Тосон шивээс гэж бас байдаг. Тосоор хийдэг энэ шивээсийг тунгалаг шивээс гэж нэрлэдэг. Өстөн дайсандаа харагдуулахгүйн тулд ийм шивээс хийлгэдэг гэнэ. Сүмд жил нэг удаа их мастерт зориулсан  Вай Кроо гэх ёслол болдог бөгөөд шөнөжингөө бэлтгэл ажил хийдэг. Ёслол хийх өдрийг сарны тооллоор товлож хийдэг. Шивээсийг урт ган зүүгээр хийдэг. Шивээсний бэхийг нефть, дал модны тос, хятад нүүрс, бэхээр бэлддэг бөгөөд могойн хор ч орсон байх магадлалтай. Шивээсийг дуусмагц лам нар аравнайлж тухайн хүнийг авран хамгаалах дуудлага хийдэг аж. Шидэт шивээс эртний дайнч кэхмерүүдийн соёл, ёс заншлаас  үүдэлтэй гэдэг.   Сүм байнга урт дараалалтай байдаг. Ёслол хийхийн урд орой ирсэн хүмүүс шөнөжин дугаарлаж шивээс хийж байгаа мастерт тусалдаг. Ёслол 9.39 цагт эхэлдэг ч хүмүүс транс байдалд хэдийнэ орж эхэлдэг байна. Гол ёслол эхлэхээс өмнө мастер-лам нар нар уншлага хийдэг. Шивээс хийлгэсэн хүмүүс олон мянган хүний өмнө унаж биедээ шивүүлсэн амьтны дуу авиаг гаргаж эхэлдэг аж. Футболк, жийнс өмссөн лам нар дээрх хэлбэрээр транст орсон хүмүүсийг олж аван бас нэгэн ёслол үйлддэг. Үүнийгээ сүмийн бэлгэдэл болсон бар өөрийгөө мэдрүүлж байна гэж үздэг гэнэ. Транст орсон хүмүүс ямар нэг зүйлийг мэдрэх нь бага ч гол нь энэ цаг мөчид байгаа нь чухал аж. Зарим нэг нь тайван байдалтай, зарим нь солиорсон мэт инээж байдаг. Ямар амьтны сүнсийг илэрхийлж байгаа нь ойлгогдохгүй тал ч бий. Ёслол дуусмагц лам нар аравнайлсан жимс, цэцэг зэргийг шидэж хүн бүр олж авахыг хичээдэг байна. Үйл явдлын төвд нь байсан хэнд ч болов энэ бүхэн ямар нэг хий хөөрөл биш жинхэнэ сэтгэлийн хөдөлгөөн гэдгийг мэдэрдэг. Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kukulkan:
teglee geed iluuu nasalj iluu amidarch baigaa yum algaa
2013-04-18