Гэрэл зурагчид Olivier Laban-Mattei-тэй уулзав

img

.

Сар болгон Батзориг сангаас зохион байгуулдаг гэрэл зурагчдын уулзалт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд Gamma агентлагийн байранд болж өнгөрлөө. Энэ удагийн уулзалтанд Францын гэрэл зурагчин Olivier Laban-Mattei оролцож, манай гэрэл зурагчидтай санал бодлоо солилцлоо.

.

Энэ удагийн уулзалтаар гэрэл зургийн төслийн тухай, зургийн санаагаа хэрхэн олох, зургаа хэрхэн яаж борлуулах гэх мэт асуудлаар ярилцав. Olivier Laban-Mattei нь AFP-д 10 жил ажиллах хугацаандаа “WORLD PRESS PHOTO” уралдаанаас гурван жил дарааллан шагнал хүртэж байсан чадварлаг гэрэл зурагчин юм. Түүний талаарх дэлгэрэнгүйг мэдээллийг өөрийнх нь цахим хуудас руу орж, танилцах боломжтой.

http://labanmattei.photoshelter.com/gallery-list

Дашрамд дуулгахад, Батзориг сангаас зохион байгуулдаг гэрэл зурагчдын энэхүү уулзалт сар бүр уламжлал болон зохион байгуулагдах аж.

Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

okok:
yamr xar baraan um bee xen gedegn medegdexgui
2013-04-18