Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулав
.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс тавьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Уг асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн мягмар гаригт хэлэлцээд “Ерөнхий сайдыг огцруулах боломжгүй” гэж үзсэн. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаас ямар шийдвэр гаргах нь санал хураалтаас хамаарна.
.
Ингээд Төрийн байгуулалтын байнгыг хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан. Тэрээр " УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Уг саналд Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн, Төрийн албан хаагчдыг халсан. Ажилгүйдлын тоог нэмэгдүүлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан шийдвэр гаргасан.
.
Гадаад харилцааны асуудлаар хариуцлаггүй мэдэгдэл хийсэн зэрэг бусад огцруулах үндэслэлийг МАН-ын дарга Ө.Энхтүвшин танилцуулсан. Байнгын хорооны хуралдаан санал асуултаар үргэлжлүүлсэн. Ингээд Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонх нь дэмжээгүй болно.Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна" гэсэн юм. Байнгын хорооны санал дүгнэлтээр санал хэлж асуулт асуух гишүүд нэрээ өгсөн юм. Чуулганы хуралдаан үргэлжилж байна
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ