Н.Алтанхуяг: Бондын хүүгээс алдагдал хүлээгээгүй
.
УИХ-ын чуулганы хуралдаанаар МАН-ын бүлгийн гишүүдээс гаргасан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлаар асуулт хариулт үргэлжилж байна..

-1.5 тэрбум долларын бондыг гаргахдаа төслөө бэлэн болгоогүй. Цаг хугацаа нь болоогүй байхад авсан. Түүнээс хойш энэ 1.5 тэрбум доллараас нэг ч доллар зарцуулаагүй байна. Бонд гаргасан цагаас хойш Монгол Улс 40-өөд тэрбум төгрөгийн бондын хүү төлөх эрсдэл учраад байна. Анхны хүүг тавдугаар сард хийнэ. Тиймээс төслөө бэлэн болгочихоод дараа нь бондоо авч болоогүй юм уу?
-Хоёрдугаарт, бондын мөнгийг та бүхэн Монголбанкинд байршуулсан байгаа. Гэтэл гуравдугаар сарын 26-ний мэдээ байна. "Bloomberg"-ийн мэдээнд Монгол Улс гурав сарын хугацаанд алтныхаа нөөцийг хамгийн дээд хэмжээндээ хүргэсэн гээд байж байна. Гэтэл өнгөрсөн саруудад 1750 ам. доллар хүрч байсан нэг унц алт одоо 1320 ам.доллар болсон. Тэгэхээр нэг унц алтнаас 300 гаруй ам.доллар алдсан байна. Энэ бондын мөнгө алтаар байршиж байгаа гэсэн. Тэгвэл энэ бондын мөнгөөс валютын нөөцөө бүрдүүлсэн байх магадлал юм биш биз. Үүнээс болж Монгол Улс ихээхэн хэмжээний алдагдал хүлээх юм биш байгаа. Үүнийг Ерөнхий сайд та мэдэж байна уу?
-Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ бизнес эрхлэгчид ихээхэн дарамтад байгаа хэлж байсан. Гэтэл та байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгэндээ бүх юм сайхан байгаа гэж хэлсэн. Хэн нь үнэн яриад байгаа юм бэ?
.

-Тав хүртэл ам.долларын бондыг гаргах нь зүйтэй юм гэдгийг бид УИХ дээр ярьж байгаад шийдсэн. Тэр дотроо 1.5 тэрбум ам.долларыг эхний ээлжинд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа тул арилжих нь зүйтэй гэж үзээд дүн өвлийн хүйтнээр буюу өнгөрсөн оны 12 дугаар сарын 06-нд арилжсан. Гэтэл та төслөө бэлэн болгоод авахгүй яасан юм гээд байгаа. Тэр үед авахаас өөр аргагүй байсан. Монголд маш их үнэ цэнэтэй, хэрэгтэй зүйл болж орж ирсэн. Эдийн засгийн байдлыг тогтворжуулахад энэ хэрэг болсон. Одоо төслүүд бараг бэлэн болсон. Зургаан аймгийн зам, Таван толгойн цахилгаан станц, хурдны зам, Улаанбаатар хотын гудамж төсөл зэргийг нэрлэж болно. Бүр тодруулбал 12 төслийг шийдээд явж байна.
Бас нэг зүйлийг хэлье. Та хүү алдаад яваад байгаа гэж бодоод байх юм. Хүү алдаагүй гэдгийг би танд тайлбарласан. Харин таны хариуцаж байх үеийн 600 сая ам.доллар дээр хүү төлж байгаа. Үүнийг та бүхэн 2012 оны төсвийн гүйцэтгэлийг харахаар харагдана.
-Алтны нөөцийн талаар би хариулж чадахгүй. Бид хүүг алдагдалгүй байх арга замыг хайж, шийдсэн байгаа.
-Бизнес эрхлэгчдэд дарамт учирч байгаа.Өнөөдөр ч учирч байгаа. Ерөнхийлөгчийн хэлсэн үнэн. Бид энэ найман сарын хугацаанд бүгдийн дарамтгүй болгосон гэж хэлж чадахгүй. Энэ олон дарамтыг харин цөөрүүлэхийн төлөө ажиллаж байна.
.

-Нөгөө хувьсгалын тохироо бүрдсэн үед бид бондоо арилжсан. Хэрэв энэ цаг мөчид бид бондоо гаргасан бол бондын хүү 4 биш, 5 биш, 6-7 хувийн хүүтэй байх байсан. Таны хэлээд байгаа шиг 40-50 саяас их мөнгө алдах байсан. Бондын хүү 5, 10 жилийн хугацаатай байдаг. Өнөөдөр ямар хүү тохирно. Тэр 5-10 жилийн дараа тэр л хүүгээрээ байдаг. Өөрчлөгддөггүй. Тэгэхээр бид бага хүүтэйгээр зөв цагтаа гаргаж чадсан.
Алтны хувьд хэлэхэд, АНУ хамгийн их алтны нөөцтэй. Тэд 8000 тн алттай. Гэхдээ АНУ алтны ханш буусан гээд алтаа зардаггүй. Алтныхаа нөөцийг улам л нэмэгдүүлж байдаг. Алт гэдэг бол монголчуудын хувьд эрсдэлтэй бодлого.
Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой энэ мэт асуулт хариулт үргэлжилж буй тул УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааныг цаг сунган хуралдуулахаар болов.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ