Н.Алтанхуяг: Хоорондоо ойлголцох ёстой

img

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр МАН-ын гишүүн Сү.Батболд “Өнгөрсөнд эдийн засгийн өсөлт хөөс байна гэсэн. Өмнө нь Засгийн газрын үед бид 2,5 дахин их цалин нэмсэн, Тавантолгой, Оюутолгойг түшиглэн зээл авсан. Гэхдээ энэ зээлүүдийг Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлээд авсан зээл. Гэрээнүүдийг сайжруулна гэхэд дэмжиж байгаа. Бид төгс гэрээ хийгээгүй. Тавантолгой гэрээ буруу байсан гэдгийг Засгийн газар тодруулах хэрэгтэй. Хэрэв Засгийн газар буруутай гэж үзэж байгаа бол нэг бүрчлэн гаргаж ирээд, энэ сайд ийм алдаа гаргасан гэдгийг тодорхой ард түмэнд харуулах ёстой” гэсэн юм. . Энэ асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид хамтарч гаргасан шийдвэр бий. Найман сар ажиллахдаа би өнгөрснийг яриагүй. Би найман сарын хугацаанд би шинэчлэлийг хийх гэж үзсэн. Гэвч гэнэт найман сарын дараа МАН-ын гишүүд Н.Алтанхуяг болохгүй байна, огцруулах ёстой гээд гараад ирсэн. Нөхцөл байдлыг МАН-ын гишүүд гаргаж ирсэн учраас хэн нэгнийг буруутгах биш хоорондоо ойлголцоод, нэгдсэн ойлголттой болох ёстой л гэж яриад байгаа” гэсэн тайлбарыг хийв. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ogtsruulaach:
MAN MAHN 2-oo amilaachee ogtsruulaach tehgyi bol ergengyyt chin araas chin hutga dyrne shyy
2013-04-18
alma:
HEEH ALTANHUYAG CH TSUSGYI ALAH UM BNA SHYY HELSEN YARISANG CHIN ARD TYMEN HARAAD L SUUJ BGAA HAJUU DERGEDHI HYMYYS NI SEREMJILEH HEREGTEI
2013-04-18
зочин:
Энэ Алтанхуяг өмнө нь ярьснаа маргааш нь мартчихдаг ой тогтоомж муутай хүн үү, эсвэл хүн алчихаад алаагүй гэж гүрийдэг "шилийн сайн эр"-чүүдийн нэг үү. "Чалько"-тай өмнөх засгийн газар алдаатай гэрээ хийснээс нүүрсний экспорт зогссон гээд л байсан, өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр Засгийн газар энэ гэрээнд ямарч хамаагүй, хоёр компаний хооронд байгуулсан гэрээ гээд зүйлэгтээд байсан. Ийм орон гаран Ерөнхий сайдтай байснаас огцруулаад гайгүй шиг хүн тавимаар юм даа.
2013-04-18