Уэстийн химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ
АНУ-ын Техас мужийн Уэйко хотоос 20 км-ийн зайд байрладаг 2700 хүн амтай Уэст хэмээх хотхоны химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсныг “ВВС” дамжуулж байна. Дэлбэрэлтийн шалтгаан хараахан тодорхойгүй байгаа аж. Гэсэн ч шархдаж бэртэж гэмтсэн хүмүүст тусламж үзүүлэхээр зургаан нисдэг тэрэг, олон арван машин тийшээ хөдөлсөн тухай мэдээлэл цацлаа.
Хотын оршин суугчид “Биднээс холгүй маш хүчтэй гурван бөмбөг дэлбэрэх шиг болсон” хэмээн ярьсан байна.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ