“Төрийн албаны орон тоог нэмээгүй”

.
Үүнд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Нүүрс түлдэг иргэд үнийг нь бууруулсныг зөв шийдвэр болсон гэж хэлсэн. Нүүрснээс өөр түлэх юмгүй улс өөр юу түлэх билээ. Иргэдэд очиж буй тонн нүүрсний үнийг хямдруулсан. Ингэхдээ татаас өгөөгүй. Сэтгэл гаргаад зохион байгуулалтын ажил л хийсэн. Махны үнийг хямдруулах ажилд сэтгэл дундуур байгаа. Гэхдээ ирэх 7 хоногоос дорвитой ажил хийхээр төлөвлөж байна. Зарим хүнсний захууд улстөрчдийн гарт байна. Тэгээд нөөцийн мах гаргахаар тэндээ зардаггүй. Нөөцийн мах бэлтгэгдчихсэн. Гэхдээ иргэдэд бодитойгоор хүрэхгүй байх шиг байна. Бид хямд махыг иргэдэд хүргэх аргаа өөрчилнө.
.
Шатахууны тухай томоохон ахиц гарсан. Өөрийн олборлож байгаа газрын тосоор үйлдвэрлэсэн “Монгол-93” шатахууныг хэрэглэж эхэлнэ. ОХУ-аас авах шатахууны үнийг бууруулах талаар тохиролцсон. Бас Хятад Солонгосоос шатахуун авахаар болсон. Үнэ нь нэмэгддэг байдал үгүй болно. Харин ч буурна” гэлээ.
.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Та төрийн албанаас хүн халахгүй, бас нэг ч хүн нэмж авахгүй гэж хэлж байсан. Гэтэл 109 хүнээр нэмэгдсэн. Хомроголон халахгүй гэсэн атал Ховд аймгийн бүх сургуул, цэцэрлэгийн эрхлэгчийн халжээ. Бичиг нь энэ байна. Захиргааны хэргийн шүүх хууль зөрчсөн байна гэсэн шийдвэрээ гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс ч албан тоот явуулсан байхад авч хэлэлцэхгүй байна.
.
Ерөнхий сайд хуулиа хэрэгжүүлэхгүй болохоор доод албан тушаалтнууд ингэж байгаа хэрэг үү. Хариулт өгөөч" хэмээсэн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Хоосон тоо ярьж хэрэггүй ээ. Нэг ч хүнээр орон тоо нэмэгдүүлэхгүй гэсэн, нэмээгүй. Ховд аймгийн Дарви суманд хоёр хүн маргалдаад нэгнээ халсан тухай надад яриад яах вэ. Шинэчлэлийн Засгийн газарт хүмүүсийг халах бодлого байхгүй. Ховдын хүмүүсийг би халаагүй. Тийм мэдэл ч байхгүй.
.
Хууль зөрчөөд байгаа бол тэр хүмүүстэй хариуцлага тооцуул л даа. Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал дээр ярьж Засаг даргатайгаа хариуцлага тооцох хэрэгтэй. Хөдөө баг дээр болсон зүйлийг хүртэл надад холбож наах хэрэггүй. Ховдод болсон үйл явдалд та бүхэн санаа тавь. Би ч асуудлыг судалья" гэсэн хариултыг өгсөн юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ