Сайншанд-Хамрын хийд чиглэлийн замын тендер зарлагджээ
Сайншанд-Хамрын хийд чиглэлийн 42 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер зарлагджээ. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам тендерт оролцогчдоос тус авто замын / барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерт оролцогчид бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 300 000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болох аж. Тендер нээгдсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй. Тендерийн хамт тендерийн үнийн дүнгийн 1 хувиар тооцон төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх юм байна. Тендерийг 2011 оны 12 дугаар сарын 05.-ний өдрийн 12.00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 12.30 цагт нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ