Зарим нефть импортлогчдын хөрөнгийг битүүмжилжээ

img

 

ШӨХТГ-ын дарга О.Магнай  өнөөдөр шатахуун импортлогч компаниудтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нефть импортлогч найман компанид ШӨХТГ-аас ногдуулсан нийт 17 тэрбум төгрөгийн торгуулийг албадан төлүүлэх шийдвэр гаргасан. Тиймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хохирлыг барагдуулах арга хэмжээ авч эхэлсэн  байна. Тодруулбал, "Сод монгол" компани хоёр тэрбум, "Ник" зургаан тэрбум, "Ойн бирж" 250 сая, "Магнай трэйд" дөрвөн тэрбум, "Шунхлай" 800 сая, "Жаст-Ойл" 1.8 тэрбум, "М-Ойл" 924 сая, "Петрожамп" 580 сая төгрөг буюу нийт 17 тэрбумын торгууль ноогдуулсан аж.

.

Одоогоор нефть импортлогч “М-Ойл”, “Ойнбирж”, “Магнай трейд” компаниуд мөнгөн торгуулийн эхний хэсгийг барагдуулж эхэлсэн  бөгөөд "М-Ойл" эхний ээлжинд 25 сая төгрөгийг улсын төсөвт өгөөд байгаа гэнэ.

.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх  ажлын хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас  "Шунхлай трейдинг" ХХК-ийн 1, 6, 7, 11, 12, 14 хороонд байрлах зургаан шатахуун түгээх станцыг түр хугацаагаар битүүмжлэн 19 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьжээ.

.

“Петрожамп” компанийн тээврийн хэрэгсэл, “Магнай трейд”-ийн Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байрлалтай дөрвөн үл хөдлөх хөрөнгө, шатахуун түгээх гурван станц, оффисийн зориулалттай 12 давхар барилгыг битүүмжилж, 30 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна.

.

Түүнчлэн “М-Ойл” компанийн Баянзүрх дүүрэгт байрлалтай 5500 кв.метр талбай бүхий газар, мөн Lexus-470, Lexus-570 маркийн автомашиныг битүүмжилж, “Ойнбирж” компанийн Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүрэгт байршилтай шатахуун түгээх дөрвөн станцын захиран зарцуулах эрхийг гуравдугаар сарын 1-нээс түдгэлзүүлсэн аж.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ “Хэрэглэгчдийг хохироосон аливаа үйлдэлд хуулийн этгээд  шийтгэл хүлээх ёстой. Монгол улсад хууль үйлчилдэг гэдгийг харуулах цаг болсон. Нефть импортлогчид ч мөн адил хариуцлагаа хүлээж, торгуулиа төлөх ёстой. Хууль мөнгөтэй хүнд үйлчилдэг, нам дагаж асуудлыг шийдвэрлэдэг үе ард хоцорлоо” гэлээ.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

амандаа хүрээч:
зөвшөөрөлгүй хууль зөрчиж байгуулсан станцуудыг буулгана гэсэн яасан бэ батхүүг дийлэхгүй юм бол худлаа шоудахаа болиоч дэ 14-р сургуулийн баруун бөөрөнд наачихсан станцыг буулгана гэсэн хаа байна ажилласаар л байна
2013-04-18
wqertyui:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v ** *****
2013-04-18
nergui:
hudlaa ym bicheed bn daa
2013-04-18
ok wow:
ok
2013-04-18
nergui:
hudlaa ym bicheed bn daa