Засгийн газар телевизийг хаах шийдвэр гаргадаггүй

img

  Чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Содбилэг “Бондын мөнгөөр хийх бүтээн байгуулалтад иргэдийн горьдлого их байна. Иймд 1,5 тэрбум энэ их бүтээн байгуулалтад зарцуулж хүрэх үү, яг зарцуулах ёстой зүйлд нь зарцуулж чадаж байна уу. Үндэсний тодорхой хэдэн компаниа дэмжиж байгаа юм байна уу. Компаниудын зүгээс төрөөс дэмжлэг байхгүй, өрийн сүлжээнд орж байгаа талаар ярьж байна. Телевизүүдийг хаагаагүй гэж байнгын хорооны хурал дээр та хэлж байсан үүнийг тодруулна уу” гэсэн юм. .

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариултдаа “Бүтээн байгуулалт бондын болон төсвийн мөнгөөр хийгдэнэ. Өнөөдөр Тавантолгойн цахилгаан станцыг барихад эхний ээлжинд бондын мөнгөнөөс 50 сая ам.доллар өгөхөөр шийдвэрлэсэн. Гэхдээ энэ мөнгө хүрэхгүй. Мөн гудамж төсөлд 200 сая ам.доллар, шинэ төмөр зам барихад эхний ээлжинд 200 сая ам.доллар зарцуулахаар байгаа. Ер нь нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгийг зарцуулна.

.

Ноолуур боловсруулах чиглэлээр 95 тэрбум төгрөгийн зээлийг ноолуурын компаниудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд зориулан өгье гэж байгаа. Үнээний ферм байгуулах, оёдлын үйлдвэрлэлийг дэмжих зэрэг тодорхой салбаруудад бондын мөнгө өгнө. Харин бондын мөнгөний оролцоогүйгээр концесс буюу шалгарсан компани ТЭЦ-5-ыг босгоно. Нефть боловсруулах үйлдвэрийг японоос зээл авч хийнэ. Хөшигтийн хөндийн онгоцны буудал Японы засгийн газрын зээлээр босно. Өмнөх Засгийн газрын үед замын бүх тендерийг зарласан. Одоо нэг их саатаад байх зүйлгүй.

.

Бизнесийг ялангуяа нефть бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудыг бүгдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгосон. Гэхдээ компаниуд зээлээ буцааж төлнө, төлөөд явж байгаа. Зарим үйлдвэрлэлийн импорт буурсан. Ялангуяа бензин шатахууны импорт эхний саруудад буурсан. Машины хөдөлгөөнийг зохицуулснаас бензиний хэрэглээ бага зэрэг багассан юм билээ.

.

Барилгын компаниудыг дэмжээд эхэлж байна. Замын-Үүдэд цемент оруулж ирэх асуудал дээр тодорхой шийдвэр гаргаж зөвхөн машинаар бус вагоноор цемент оруулж ирэхээр болсон. Ингэж хоёр урсгалтай болгосон учраас энэ асуудал шийдэгдээд явна. Ер нь бизнесийг мөнгө төгрөгөөр дэмжихээс илүүтэй бизнесийн хүнд суртал, бизнесийн чирэгдлийг шийдэж байгаа нь чухал юм. Засгийн газар телевизүүдийг хаах шийдвэр гаргадаггүй. Харилцаа холбооны зохицуулах хороо тодорхой хэмжээний үүрэг чиглэл өгөөд алдаа дутагдлаа засаад явж байгаа ” гэдгийг хэллээ.

Чуулганы хуралдаан гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилж байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗГ мөн:
сайханбилэг сайдын зиндаанд шууд а л т анхуягийн удирдлаганд ажилладаг тул ЗГ гэж ойлгож болно
2013-04-18
зочин:
засгийн газар хаах шийдвэр гаргаагүй юм чинь засгийн газар хаагаагүй гэдэг нь үнэн л байна шдээ, сануулахад хуулийн дагуу засгийн газар гэдэгт ерөнхий сайд болон засгийн газрын гишүүд болох яамдын сайд нар нийлээд засгийн газар гэдэг юм, энд агентлагийн дарга нар ордоггүй юм
2013-04-18
zochin:
odoo ter novsh mongold irchiheed baina
2013-04-18
ewrtyuio:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v ** *****
2013-04-18
btsengel:
Өмнө нь ЗГ 5-ын 5 хүн хөөж буудаж алчихаад огцорсон бил үү? Ерөнхий сайд байсан хүн нь бие муу гээд гадаад жаргаж тэтгүүлээд л байж бн даа.
2013-04-18
zochin:
odoo ter novsh mongold irchiheed baina
зочин:
ЗГ-ын агентлаг энэ шийдвэрийг гаргадаг тул ЗГ гэж ойлгож болношдээ. Алтанхуяг үүнийг мэдэхгүй байж гэнэ. Нэг хариулахдаа нэгч ТВ хаагаагүй гэснээ эргээд ЗГ ийм шийд гаргадаггүй гэж ичихч үгүй бухаж байх юм. ийм ЕС цаашид ажиллах эрх зүйн үндэс байна уу?. Дандаа худлаа тайбар хийж байна. Уул нь өөрөө л огцорвол сайнсан...
2013-04-18
зочин:
засгийн газар хаах шийдвэр гаргаагүй юм чинь засгийн газар хаагаагүй гэдэг нь үнэн л байна шдээ, сануулахад хуулийн дагуу засгийн газар гэдэгт ерөнхий сайд болон засгийн газрын гишүүд болох яамдын сайд нар нийлээд засгийн газар гэдэг юм, энд агентлагийн дарга нар ордоггүй юм