Улаанбаатар хотноо гарын үсэг зурахаар тохиролцжээ
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Хүүхдийн сангаас Австрали Улсын Канберра, Сидней хотуудад зохион байгуулсан “Хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоог судлах нь” танилцах аялалд оролцох үеэрээ тус улсын Онцгой байдлын албаны дарга ноён Кэмпбелл Дэрбитэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гамшгаас хамгаалах салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Мөн ОБЕГ-ын дэд дарга комиссар Д.Намсрай уг танилцах аялалд оролцож, Австрали Улсын Улаан загалмай нийгэмлэгийн Гамшгийн асуудал хариуцсан хатагтай Диана Бернардитай уулзан Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Австрали Улсын Улаан загалмай нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт 2011 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурахаар тохиролцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ