
ШШГЕГ- ын харьяа Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба буюу хорих 457 дугаар ангиас өнгөрөгч гуравдугаар сарын 18-ны өдөр гурван хоригдол оргосон билээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эрлийн баг, Цагдаагийн байгууллагатай хамтран эрэн хайх ажиллагааг явуулж буй.
Тус багийнхан энэ сарын 1 болон 6-ны өдрүүдэд Х.Мягмаржав, А.Отгонбаяр нарыг олж баривчилсан. Харин Ц.Батбаярыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, иргэдийн өгсөн үнэн, зөв мэдээллийн дагуу өнөөдөр буюу энэ сарын 18-ны өдрийн 14 цагийн орчимд Ховд аймгийн Буянт сумаас олж баривчилсан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ