С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын даргын зүгээс МАН-ын бүлэгт завсарлага өгч байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр завсарлага ажлын тав хоногт багтах болж буйг дуулгалаа.Одоогоор УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "С.Баярцогтын асуудлыг эхлээд ёсзүйг хороогоор хэлэлц" гэсэн юм. Үүнд УИХ-ын дарга З.Энхболд "Дэд дарга ёсзүйн хорооноос үл хамааран чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах боломжтой" гэв. Түүнчлэн УИХ-ын Ч.Батчимэг "Ёсзүйн дэд хороо дүрмийнхээ дагуу ажиллаж байгаа" гэсэн тайлбарыг өглөө. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ