Шатахуун түгээгүүрийн түлш шахалтыг шалгав

img

  Жолооч нар хотын түгжрэлд бухимдаж, хагарч гэмтсэн замын бартаа саадад авъяасаа шалган байж хөдөлгөөнд оролцдог. Мөн тэдний байнгын бухимдлыг төрүүлдэг нэг сэдэв нь шатахуун түгээгүүрийн газрууд бензин түлшээ дутуу шахдаг гэх гомдол. Энэ талын мэдээлэл ч ШӨХТГ-т маш ихээр ирдэг аж. Тиймээс хэрэглэгчдийн гомдлын дагуу өнөөдөр шалгалт хийлээ. Шалгалтыг ШӨХТГ, Стандартчилал хэмжил зүйн газар хамтран зохион байгуулав. . Хамгийн эхэнд очсон Тасганы овооны баруун урд байрлах “Петровис” шатахуун түгээгүүрийн тог нь тасарсан байна гэсэн тул шалгалт хийх боломжгүй болсон. Харин зүүн талд нь байрлах “Содмонгол” шатахуун түгээгүүр хэвийн үйл ажиллагаагаа явуулж байв. . Шалгалтын багийнхан тус шатахуун түгээгүүрийн газрын холбогдох албаныханд ирсэн зорилгоо товч танилцуулсан. Үүний дараа шатахууны шахалт тээврийн хэрэгсэлд үнэн зөв  ордог эсэхийг шалгахаар болов. Шатахуун түгээгүүрийн самбарын заалтыг 500 мл-т тааруулан зорилалтын саванд шахаж, дараа нь шилэн саванд шатахуунаа  шахаж үзэхэд ямар ч зөрүү гараагүй. Дараа нь Стандартчилал хэмжилзүйн газрын явуулын лабораторит 10 литр түлш шахаж, хэмжилт хийсэн. Хэмжилтээр тус шатахуун түгээх газар хэрэглэгчдэд самбарт бичсэн заалтаар түлш, шатахуун нийлүүлдэг гэдгийг тогтоов. . Гурав дахь шатахуун түгээгүүр болох “Содмонгол”-ын хажууханд нь байх “Синчи Ойл”-ыг шалгах гэсэн боловч тог нь тасарсан гэв. Тиймээс Баянбүрдийн тойргийн замын баруун хойно байрлах “М-Ойл” шатахуун түгээгүүрийг шалгав. Энэхүү шалгалтаар мөн ямар нэгэн зөрчил илрээгүй бөгөөд Стандартчилал хэмжилзүйн газраас жилд хоёр удаа шатахуун түгээгүүрийн газруудын бензин түлшний шахалтыг шалгаж, лацдаж баталгаажуулдаг тул хэрэглэгчдээс ирсэн гомдол нь бодитой бус мэдээлэл байна хэмээн албаныхан мэдэгдлээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1:
1
2013-04-25
ШШАШАШАААААААААААА:
ШАЛ ХУДЛАА ШАЛГАДАГ БАЙНА ШДЭЭ БИДНИЙГ ТЭНЭГ ГЭЭД ДОРОМЖИЛЖ БАЙНА АА ДАА ШАЛГАГЧ НАР ГУАЙ.ХЭН ҮНЭМШИХИЙН ТЭГЭЭД БҮГД ГҮЙЦЭД ШАХААД БАЙНА УУ ХА ХА ХА ЁСТОЙ ШШШААААААДДДАААГ БАЙНА ШШ ДДЭЭЭ
2013-04-22
petrovis er ni:
uchir baidlaa helehguieer zugeer benzin avah gej baigaa um shig mungund hiigeed uzeh heregtei dee.
2013-04-22
хяналт:
тог тасарсан гээд шалгуулаагүй нь но той доо
2013-04-22
zochin:
tegeed hend ni itgeh bolj bna aaa
2013-04-20
suuri:
petrovisiin benzon bol uneheer ok ym bna lee shuu 6 l aar 115 klometr ywdag geed boddoo busad ni bl nootoi gedeg ni unen baij magadgui lym daa
2013-04-20
xa xa xa:
сод монгол эвгүй өөрсдөө биш юмаа гэхэд түгээгч нар нь иддэг гэсэн
2013-04-19
Reklam:
Ene odoo reklam hiigeed bgaa yum uu
2013-04-19
МЯГМАР:
Петровис ноотой хужаа бензин юмуу дутуу шахдаг тэрийгээ ч сайн нууж чадсан байна.
2013-04-19
Зочин:
Хамгийн гол нь хэрэглэгч нарынхаа төлөөллийг байлцуулсан бол их бодитой шалгалт болох байжээ.
2013-04-18
Unen:
Petrovis evgui dee!!!!!! Dandaa dutuu hiinee!!
2013-04-18
guue:
hiih estoi ajlaa yynd ni reklamdaad bnaa neg ni gaigui huuhen bn
2013-04-18
itgehgui bn:
petrovis evgui bh aa
2013-04-18
кккк:
Тог нь тасарсан гэнэ үү очиж очиж шалгахаар очиж байхад нь үү итгэх арга алга энэ шалгагч нар, саванд бензин авахад илэрхий дутуу орж байсныг харж байсан шүү
2013-04-18