“Монголиан Эйрлайнс” нэрээ “Хүннү Эйрлайнс” болгоно

img

  Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/, “Монголиан эйрлайнс” компани гэх хоёр тусдаа байгууллагууд агаарын нислэг үйлдэхдээ олон улсад нэг нэрээр танигдсан аж. Гэвч  60 жилийн түүхтэй МИАТ-ын нэрээр хувийн компани нислэг үйлдэх нь зохисгүй алхам хэмээн ШӨХТГ-аас өмнө нь мэдэгдэж байсан. Гэхдээ дээрх хоёр байгууллага өмнө нь нэг чиглэлд олон улсын нислэг үйлдэж байгаагүй аж. Харин саяхнаас Хонконг руу ижил нислэг үйлддэг болсноос хойш нислэгийн төвтэй холбогдох үеэр үл ойлголцол үүссэнээс нислэгийн замд мөргөлдөх эрсдэлтэй байдал үүссэн байна. Тодруулбал, тус хоёр компани ойролцоо нэртэй тул агаарын зам, өндөр зэрэг нислэгийн мэдээлэл өгдөг ажилтан МИАТ болон “Монголиан эйрлайнс”-ын онгоцны нисгэгчдэд ижил мэдээлэл өгсөн гэнэ. Энэ байдал цаашид ч гарч болзошгүй тул элдэв таагүй үйл явдлаас сэргийлэхийн тулд ШӨХТГ-аас “Монголиас эйрлайнс” компанид нэрээ өөрчлөх тухай санал хүргүүлжээ. Компанийн удирдлага ч ШӨХТГ-ын саналыг хүлээн авч, компанийнхаа нэрийг “Хүннү Эйрлайнс” болгон өөрчлөх талаар ярилцаж байгаа аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ