“С.Баярцогтыг гэр бүл нь хүнд үед өшиглөх хэрэг байна уу”

img

Чуулганы хуралдаан  өчигдөр үдээс хойш  үргэлжилж Улсын Их Хурлын дэд дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлаарх асуулт хариулт дууссаны дараа гишүүд үг хэлсэн юм.

.

УИХ-ын гишүүн Г.Уянга:- “УИХ-ын 7 гишүүн Баярцогт гишүүнийг гишүүнээсээ огцрох ёстой гэж үзсэн. Швейцарийн банк харилцагчийнхаа дансыг ил болгож байгаа нь зүгээр нэг зүйл биш гэж үзэж байна. Энэ бол бүхэлдээ энэ их хуралд сууж байгаа олон олон “баярцогтод” сануулга өгч байгаа үзэгдэл. Долларын тэрбумтнууд монголд байгаа. Энэ дансны орлого хаанаас орсон орлого юм, дансны гүйлгээ нь ямар байгаа, үүнд Оюутолгойг тойрсон асуудал байгаа эсэх гээд олон олон асуудлууд урган гарч байна.

АН шударга ажиллаж байна уу үгүй юу, үнэхээр шинэчлэгдэж байна уу үгүй гэдэг нь энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс тодорхой болох ёстой. АН-ыг олон нийт харж байгаа. Энд хууль зүйн үндэслэлүүдийг ярьж байна. Ёс суртахуунгүйгээр хууль зүйг зохицуулахгүй. Улс орноо гадаад ертөнцөд сайхан харагдууллаа. Одоо таныг сайхан харагдуулах асуудал бол бүх зүйлээ үнэнээр нь дэлгэвэл монголын ард түмэн таныг уучилж чадах ууч сэтгэлтэй ард түмэн.

Ирээдүйд бий болж болзошгүй олон олон “баярцогтоос” төрийг хамгаалах тухай хуулийг гаргах хэрэгтэй юм байна. Хэрвээ зөвхөн УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа татгалзаж байгаа бол ёс зүйн хариуцлага хүлээж байна гэж үзэхгүй.

.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:- “Баярцогтын хувьд монгол төрийн буянаар сайн боловсрол эзэмшсэн гэж үздэг. Харамсалтай нь ичихгүй худлаа ярьж чадаж байна. Энэ компани чиний нэр дээр байгаа гэдгийг ОУ-ын байгууллагаас зарлаад байгаа. Өөрийгөө өмөөрөөд байгаа нь цаашид засрахгүй гэдгийг харуулж байна. Компанийг мэдүүлэхгүй байж болдог гэдэг ойлголт байж болохгүй. Уг нь энэ асуудлыг ёс зүйн хороогоор оруулаад мөнгө хаанаас гарч ирсэн, дансны бүх хуулга энэ байна гээд гаргаж ирээд бидэнд ямар нэгэн байдлаар илтгэл үнэмшил төрүүлвэл гоё харагдана. Яг Оюутолгойг хамгаалдаг шигээ асуудлыг өөрөөсөө зайлуудаад худлаа яриад байна. Өөрийг чинь ийм байдалд орсонд харамсч байгаа. Өөрийгөө нэгд тавиад төрөө хоёрт тавиад байж болохгүй. Тэгээд ч энэ асуудалд холбогдсон нь сонгуулийн өмнө байгаа. Иймд тэр хамт мөнгө оруулсан 3 нөхөдтэйгээ бидэнд энэ асуудал ямар ч хамаагүй гэдгийг батлал даа. Хэрвээ зүгээр гишүүн байсан бол яах вэ гэхээр хариулт байхгүй байна. Үнэхээр шинэчлэлт, шударга ёс тогтооё гэж байгаа бол дансны бүх гүйлгээг тодорхой болгол доо. Тэгвэл бид Баярцогт буруугүй юм байна лээ гэдгийг хэлнэ ш дээ. Олон суудал авсан намын хувьд монгол төр цэвэр байхыг баталж хариуцлагатай хандах хэрэгтэй. Энэ байгууллага АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй гэдгээр хандаагүй. Бусад орны дандаа том хөрөнгөтнүүд илчлэгдсэн байна лээ. . УИХ-ын гиишүүн Ш.Түвдэндорж:-“ Өнөөдөр улстөржүүлж хүний мууг үзэх гэсэн зүйл ярьсаар байгаад өнгөрч байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар олон чухал асуудлыг шийдэх байсан. МАН Засгийн газрыг огцруулах асуудлын үндэслэлээ гадаадын хөрөнгө оруулалтыг буурууллаа гэсэн байсан.

Гэтэл энэ асуудлыг ярих гэхээр завсарлага авч байна. 4 сарын 15-наас шүүхийн багц хууль хэрэгжээд эхэлсэн. Энэ хуулийг дагаж гарах хуулиуд хүлээгдэж байгаа. Өнөөдөр нэг хоногийн өмнө ч гэсэн эдгээр асуудлуудыг хэлэлцээд явсан бол улс оронд ямар хэрэгцээтэй болох нь ойлгомжтой.

Бүтэн өдөр хүний мууг үзлээ. Би хүнийг өмөөрч байгаа юм биш. Ийм дэмий зүйл ярьж цаг нөхцөөж байгаад харамсаж байна. Улстөржихөө багасгаад ажлаараа ард түмэндээ хийсэн бүтээснээ харуулья.

.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:- “ Ямар асуудал орж ирсэн, асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дэг журам замбараагүй болж гүйцлээ. Асуудлыг ял зэмийн асуудалтай хольж хутгаж байна. Өнөөдөр зохих байгууллагууд нь шийддэг асуудлыг энд чирж авчирч ярьж байна.

Тэгээд МАН өөрсдийнх нь оруулж ирсэн асуудлыг шийдэх гэхээр үндэслэл нь байхгүй болохоор завсарлага авч байна. Баярцогтыг өөрийн холбогдсон тодорхой асуудлаар албан тушаалаасаа огцроё гэхээр бусад өөр асуудал руу ороод явчихаж байна.

Олон жил Халдашгүй байдлын дэд хорооны даргаар ажиллалаа. Өөрөө ингэж саналаараа асуудлыг тавьсан хүн байсан юм уу. Дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөөд дараа нь энгийн гишүүний хувиар ярья гэж байхад авлигаар авсан мөнгөө нуучихаад түүнийгээ хэлэхгүй байна гээд байх юм. Тэгвэл та нар тийм сайн мэдэж байгаа юм бол түүнийг нь хэл л дээ.

.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:- “Дэлхийн 30-аад орны 40 гаруй сэтгүүлчдийг оролцуулсан оффшор компаниуд хуулийн хүрээнд татвараас зугтаасныг илчлэх төсөл хэрэгжиж үйл ажиллагаа нь дуусч байгаа юм байна. Үүний үр дүнд 3000 хүн илчлэгдээд байна. Тэдгээрээс ганцхан хүн нь би алдаа гаргажээ гээд албан тушаалаасаа огцорхоор өнөөдөр энд сууж байна. Улс төрийн жудаг гэж мэдэхгүй. Харин хүний жудаг гэж юу байдгийг мэднэ.

Би унасан хүнийг зоддог хүн биш. Та бол 3000 хүний дундаас ёс зүйгээ хүлээж байгаа анхны хүн. Та ямар ч хууль зөрчөөгүй гэж байгааг би үнэмшиж байна. Ямар ч гэсэн хүний ёс жудаг гэж юм бий. Тэр тусмаа гэр бүл нь хүнд тохиолдолд байгаа хамгийн хэцүү үед энэ хүн өөрөө ёс зүйгээ ухамсарлаад сууж байхад тал талаас нь өшиглөж болохгүй.

Энэ үгний төлөө намайг олон хүн үзэн ядаж магадгүй. 5 удаа монгол төрийг төлөөлж хар залуугаасаа маш их туршлага хуримтлуулсан энэ хүнийг ёс зүйн алдаа гаргасны төлөө дээд зэргийн байцаагч нарт байдаггүй таамаглалыг гаргаж тал талаас нь дайрч байгаад харамсаж байна.

.

УИХ-ын гишүүн Д.Арвин:- “Баярцогт гишүүний хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагад итгэж байгаа. Ажлаасаа чөлөөлөгдөх тийм зөрчил хийгээгүй гэж үзэж байгаагаа бүлгийн хурал дээр ч, өөрт нь ч хэлсэн. Өнөөдрийн хуралдаан шүүхийн танхим шиг уур амьсгалтай байна.

Иймд Баярцогтыг албан тушаалаасаа огцрох өргөдлөө татаж аваачээ гэж үзэж байна. Оюутолгойн асуудлыг ганц Баярцогт гишүүнтэй холбоотой мэт үзээд байгаа. Иймд дэд даргын албан тушаалд байхдаа асуудлаа шийдээд дараа нь огцрох асуудлыг тавибал яасан юм бэ. Иймд энэ асуудлыг дэмжихгүй байхыг гишүүдээс уриалж байна.

.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:- “Ёс зүй, шударга ёс бол нэг л зүйл. Баярцогт туршлагатай парламентч. Танд туслах юмсан гэж шүүмжлэх, өширхөж шүүмжлэх хоёр огт өөр зүйл шүү. Бид маш хэцүү хүнд бохир замыг туулж ирсэн. Өнөөдөр таныг эрх мэдэлтэй албан тушаалтай байгаа үед шүүмжлэлтэй зүйлийг хэлэхээс өөр араггүй.

Гол нь дараа дараагийн ийм асуудал дээр яах юм бэ гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй байна. Монголчуудын мөнгө гадаадад байж л байгаа. Нэг нэгээр нь оруулж ирж шийтгээд байх уу, эсвэл тэр мөнгийг монгол руу татаж авчирч эрүүлжүүлэх үү. Хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байгаа зүйлийг засаж залруулах ёстой.

Иймд эр хүний зориг гаргаж татгалзах, огцрох шийдвэрийг гаргаж байх ёстой. Ингэхгүй бол төрийн бүх шатанд муу үр дагаварыг бий болгоно. Иймээс монгол төрийг цэвэр байлгах үүднээс шударга шийдвэр гаргах ёстой.

.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:- “Гадаадад дансгүй хүн хэн байгаа юм бэ. Нямдорж, Элбэгдорж, М.Энхболд нар дансгүй юм уу. Данстай байгаа нь буруу гэж бодохгүй байна. Би ч гэсэн хэдэн төгрөгөөр данс нээж болно. Хамгийн гол нь Оффшор буюу татвараас зайлсхийхийн тулд нууц компани байгуулж байгаа явдал. Дансгүй гэж битгий та нар мэлзээрэй. Цаг нь болохоор дахиад л хэн нэгэн нь байцаагдаад суух байх. Оюутолгойн гэрээ муу болсон гэдэг. Баярцогт бол гар хөл нь л байхгүй юу. Энэ гэрээг хийсэн хамгийн гол буруутан нь бол Баяр шүү дээ. Харин тэр данс нээхэд мөнгөний эх сурвалж нь хаанаас гарав гэдгийг л ард түмэн сонирхоод байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шударга ёс “ эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, “ Баярцогт гишүүнийг улс төрчийн хувьд, хүндэтгэж явдагаа хэлээд, асуудлыг бүлэг дээр яриагүй учир шууд хэлэлцээд явах нь оновчтой бус гэж үзэж буйгаа илэрхийлж уг асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлгээс завсарлага авах горимын санал гаргаж буйгаа мэдэгдлээ.

УИХ-ын дарга З.Энхболд саналыг хүлээн авч уг асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэгт завсарлага өгч буйг мэдэгдсэн юм.

Үүний дараа өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд орсон Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch1:
HUUEEE ORON SHORONGIIN ASUUDAL BAIHGUI YUMUU????
2013-04-25
unshigch:
ORON SHORONGIIN ASUUDAL BAIHGUI YUMUU????
2013-04-25
ARD TUMEN:
dollariin danstai bur sayar bish milliardaar yarigdah hun ene zasagt baij l bna, ulsiin hamag ungutei uudteig huvin bolgoson hanaj tsadahiig medehgui jenco-g adilhan ogtsruulj buh hurungiig ni huraaa...
2013-04-25
CHINGIS HAAN:
MINII MONGOLWN TUR ORSHIN TOGTNOJ BAIGAA L YUM BOL ENEHUU BOOLWG SHUUD TSAAZAAR AVSUGAI!!!
2013-04-22
Баярцогт:
Монголыг худалдаж энгийн ардуудыг зовлонд унагасан Баярцогт шоронд л байх ёстой.Оюу толгойг худалдсанаас болж ард олон хоосон хонож байна!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2013-04-22
Çî÷èí:
Ìóó ÷ áàéñàí, ìóó þì õèéñýí áîë àðãà õýìæýý íü àâàãäàõ ë õýðýãòýé ø äýý. Áóñàä õ¿ì¿¿ñò èíãýæ ýíýðýíã¿é õàíäàõ óó? ãýäýãò ë õýðãèéí ó÷èð áàéãàà þì ø¿¿.
2013-04-22
зочин:
Ийм аймаар хэрэгүүд, шударга бус байдал илэрхий болсон байхад суудалдаад ингэж үхэн хатан шигдэж байдаг нь сонин юмаа.Олон удаа сонгогдсон гээд юу ч хийж болдог байхнээ. Бас хөдөлгөж болдгүй байхнээ. Больдоо. Одоо хурдхан гишүүнээс нь татаж шалга. Бүр нарийн шалга. Ингэхэд Энхбаярыг, бусад хүмүүсийг гүтгээд л шалгаад байдаг юм билээ. Энэ хүмүүсийг шалгах байгууллага, хүн байна уу.Адилхан л байлдаа. Шударга байцгаая л даа гээд л манай ерөнхийлөгч том дуугаар хэлээд байдаг ш дээ таминь.
2013-04-22
иргэн:
Дэмбэрэл гавъяат чинь ийм тэнэг хүн байсан юмуу.Монголчуудаа шулаад, эх орноо худалдаад, өөрөө баяжаад явж буй хүн чинь тэгээд жудаг сайтай байхнээ. Ийм хүнийг өмөөрч суугаа та чинь жудагтай байхнээ.Наадах чинь гадаадад эдлэн газартай харш худалдаж авсан гэсэн. Монголыг худалдчихаад гараад явхад бэлэн болчихсон байхаа.
2013-04-22
иргэн:
Арвин гишүүнээ та өөрөө АН-д урваж ороогүй байсан бол тэс өөр юм ярина даа.Өөрийн намдаа номдлоо гэж АН хантай нийлж хор найруулж АН-д урваж байсан чиньшударга зангаа шууд худалдсан хэрэг үү. Тэдний төлөө бол юу гэсэн ч хамаагүй болжээ. Унаган төрх, Шударга зан чинь алга. Чи Арван биш болжэ.
2013-04-22
mongol:
Bayrtsogt medeej avilga avsan bga.ene nuhurt ogtsroh bagadana.
2013-04-22
БББББ:
ЗОЛБИН ГӨЛӨГИЙГ ХАМГААЛСАН ХҮМҮҮС БОЛ БАС Л ӨРӨӨСӨН ДУГУЙНУУД НЬ
2013-04-22
irgen:
ene umuuruud bgaa nuhud bol hayagaa mangchid byuy uursduu hamgiin no-toi garyyd bgaa!ene myy yrbagch Arbin abgai bol jinhene lyubarchin .MAN yalsan bol udiid bayartsogtiig yaj ylailgah boldoo?myy 2nuurtenguud!edniig bugdiig ni tsberelh yumsan.gonchigdorj,bathuu...geed l
2013-04-22
Зочин:
АН-аас Баярцогт, Эрхэмбаяр мэтийн хувиа хичээгсдийг хөөх хэрэгтэй.Эрхэмбаяр гишүүдээ хаяж, сонгууль болгоноор ганцаарчилсан тоглолт хийж, үлбэгэр, чадваргүй улсуудаар ХЭГ-ээ бүрдүүлж, өөрөө олигтой зохион байгуулалт хийж, манлайлж чадах улс төрч биш, тэр тусмаа лидер л лав биш. Үр дүнд нь СХДүүрэгт маш цөөхөн Засаг даргатай байгаа шүү, Шинэ Засгийн Газрын бодлого СХД-т хүрч чадахгүй, ард иргэдийн оролцоо, амьжиргаа нойл болох тул Муу Эрхэмбаяртай хариуцлага тооцвол таарна. Баярцогт хэлээ хазлаад эрх хүүхэд шиг тэнэгтэв, ичмээр
2013-04-21
Зочин:
АН-аас Баярцогт, Эрхэмбаяр мэтийн хувиа хичээгсдийг хөөх хэрэгтэй.Эрхэмбаяр гишүүдээ хаяж, сонгууль болгоноор ганцаарчилсан тоглолт хийж, үлбэгэр, чадваргүй улсуудаар ХЭГ-ээ бүрдүүлж, өөрөө олигтой зохион байгуулалт хийж, манлайлж чадах улс төрч биш, тэр тусмаа лидер л лав биш. Үр дүнд нь СХДүүрэгт маш цөөхөн Засаг даргатай байгаа шүү, Шинэ Засгийн Газрын бодлого СХД-т хүрч ард иргэдийн оролцоо, амьжиргаа нойл болох тул Муу Эрхэмбаяртай хариуцлага тооцвол таарна. Баярцогт хэлээ хазлаад эрх хүүхэд шиг тэнэгтэв, ичмээр
2013-04-21
Зочин:
АН-аас Баярцогт, Эрхэмбаяр мэтийн хувиа хичээгсдийг хөөх хэрэгтэй.Эрхэмбаяр гишүүдээ хаяж, сонгууль болгоноор ганцаарчилсан тоглолт хийж, үлбэгэр, чадваргүй улсуудаар ХЭГ-ээ бүрдүүлж, өөрөө олигтой зохион байгуулалт хийж, манлайлж чадах улс төрч биш, тэр тусмаа лидер л лав биш. Үр дүнд нь СХДүүрэгт маш цөөхөн Засаг даргатай байгаа шүү
2013-04-21
Зочин:
АН-аас Баярцогт, Эрхэмбаяр мэтийн хувиа хичээгсдийг хөөх хэрэгтэй.Эрхэмбаяр гишүүдээ хаяж, сонгууль болгоноор ганцаарчилсан тоглолт хийж, үлбэгэр, чадваргүй улсуудаар ХЭГ-ээ бүрдүүлж, өөрөө олигтой зохион байгуулалт хийж, манлайлж чадах улс төрч биш, тэртусмаа лидер л лав биш. Үр дүн нь СХДүүрэгт маш цөөхөн Засаг даргатай байгаа шүү
2013-04-21
Мира:
АН-аас Баярцогт, Эрхэмбаяр мэтийн хувиа хичээгсдийг хөөх хэрэгтэй.Эрхэмбаяр гишүүдээ хаяж, сонгууль болгоноор ганцаарчилсан тоглолт хийж, үлбэгэр, чадваргүй улсуудаар ХЭГ-ээ бүрдүүлж, өөрөө олигтой зохион байгуулалт хийж, манлайлж чадах улс төрч биш, тэртусмаа лидер л лав биш. Үр дүн нь СХДүүрэгт маш цөөхөн Засаг даргатай байгаа шүү
2013-04-21
Demberel boli:
Demberel gj bs ng sonin avilgach. Bayrtsogtod hamgaaluulaad bh ym alga. Ternii eej aav uvdsun ni haramsaltai ch ternees uur ezeg eh ni uvchtei ideh hoolgui hun hereg hiihed huurhiiduu iim hund ued ni devsleed yahav geed engiin irgeniig yalaas multaldag biluu ee zasag tur. Bayn hun argaa olood emchluuleh chadaltai. Uugeer bitgii Bayrtsogtiin yaliig hungulih geed bai. Bayrtsogt bolohoor uruvd uur hun bol hohi ni geh geed bgaa ymuu bolij uz
2013-04-21
Bolil doo:
Arga hemjee avahaas umnu sain duraaraa ogzorno ch gh shig yugaa tenegteed bnaa. Ugaasaa hulgai hiisen ni unen gdg ni buh zuileer batlagdaad bhd nuguu surhii Ardchilsan zasag geed bdg erunhiilugch ni nuguu surtei ATG ni yugaa hiigeed huleegeed bdg bnaa. Odoo jinhene horij shuuh yostoi bishuu uunees baga 10 han myangan tugrug hukgailsan emegteig 10 jileer siitgedeg huuki zasagkal ni bas yasan beee.
2013-04-21
Монгол:
Энэ хулгайчийг өмөөрдөг хүн бол дандаа хамсаатангууд энэ хүнийг хамгаалснаараа ардчилсан нам ерөнхийлөгчийн сонгуульд ялагдана гэдгийг баттай хэлье монголчуудаа улсаа хорлогчдоос салцгаая
2013-04-20
ли кец ян:
дундад улсын хууль хүнийг алаг үзэхгүй.ялангуяа ба яр цо шиг гэмт хэрэг өдүүлсэн этгээдийг эцэг эх эхнэр хүүхэдтэй нь тян ми ний талбайд танкаар няц дайрна. яагаад гэвэл эдний төлөө хятад улсыг худалдах санаатай шунахайрсан.
2013-04-20
путин:
хэрэв баярцогт шиг нөхөр орос улсыг ингэж худалдсан бол би улаан талбайд дүүжлэн ална
2013-04-20
ганболд:
муухай юм хийсэн гэхэд дэндүү монголыг худалдсан. тэр муу юмнаас болж 2 хөгшин тарчилж үхэх ялаар эрлэгээс шийтгүүллээ. энд хэн буруутай билээ. баярцогт л буруутай. тэгэхээр хөнгөтгөн үзэх шалтгаан биш. харин хүндрүүлэх шалтгаан болно. тэгээдч 2 найзын мөнгө гэж гуншигнаад байсан тэр 2 найз нь яс юман дээр бол байхгүй шүү.
2013-04-20
зочин:
та нар үргэлж төр бариад хулгайч нараа хамгаалаад сууж чадах уу.Юм ээлжтэй шүү.Одооноос хийсэн нүглээ илчилээч
2013-04-20
unen ug:
genet tsadah gedsend tsubtei genet bayajih nasand tsubtei gejzugeer ch neg heleegui yum bna daa uhaant ard tumen min.
2013-04-20
монгол:
оюутолгойн гэрээний нэг хувьсагч болох оффшор компани илэрлээ
2013-04-20
зочин:
Баярцогт эх орныг маань худалдсан хужаа Гэмт хэрэгтэн. Ардчилсан намын зарим этгээд намыг, урвагчийг Эх орноос минь дээгүүр тавьж байгаа нь харамсалтай.
2013-04-20
ИРГЭН:
МОНГОЛЧУУДАД БАЯРЦОГТЫН ААВ ЭЭЖ ЯАХ НЬ ОГТ ХАМААГҮЙ, ХАРИН БАЯРЦОГТ ӨӨРӨӨ УНАСАН ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ ГЭДЭГ ДЭЭ, ИХ ХУРЛААСАА ГАРЧ ШАЛГУУЛААД НЭР ТӨРӨӨ ХАМГААЛААД ЯВАХГҮЙ БОЛ ОЙМСДУУЛЖ БАЛРАВ ДАА, ИХ ОЛОН АСУУДАЛААР ШАЛГУУЛАХ БОЛОХ БАЙХДАА ЯАНА ДАА
2013-04-20
mongol:
Stupid fucking Monfils. just f..G kill hum.bayRtsogt us thé fucking asshole.
2013-04-20
mongol:
BBC s avsan medeelel geed polshiin uls tor medeeleliin tom setguul deer mongoliin sangiin said nuuts dansaar ih hemjeenii mongo idsen geed garaad delhii niiteer onigoo bolj bna luivarchid bolimoor ymaa
2013-04-20