Дэлбэрэлтийн сэжигтнүүдийн зураг, бичлэгийг дэлгэлээ
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Бостоны марафонд алан хядлага үйлдсэн байж болзошгүй хоёр хүний зураг, видео бичлэгийг үзүүлжээ. Нэг нь бор царайтай, хар малгайтай эрэгтэй, нөгөө нь малгайныхаа саравчийг хойш нь харуулж өмссөн цагаан эрэгтэй хүн байсан аж. . Холбооны мөрдөх товчооны төлөөлөгч Ричард Делорьегийн хэлснээр дэлбэрэлт болсон дүүрэгт байрлуулсан камерт дээр дурдсан хоёр хүн ар араасаа явж байгаа нь бичигдсэн бөгөөд хоёулаа хар өнгийн үүрдэг цүнхтэй байжээ. Мөн цагаан малгайтай эрэгтэй нь үүрч явсан цүнхээ дэлбэрэлт болсон газар орхиж байгаа нь ч үлджээ. ХМТ эдгээр сэжигтнүүд “зэвсэглэсэн онц аюултай” гэмт хэрэгтнүүд гэдгийг анхааруулж хэн нэг нь таньж мэддэг бол мэдээлэл өгөхийг хүссэн байна.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ