Спорт холбоод сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

img

Сонирхогчдын сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс санаачлан Спорт холбоодын сагсан бөмбөгийн тэмцээнийг тав дахь удаагаа зохион байгуулахаар боллоо. Тэмцээн энэ сарын 20, 21-нд Спортын төв ордонд болох юм. Тэмцээнд тухайн холбоонд харьяалагддаг тамирчин, дасгалжуулагчдаас гадна ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга гээд албаны хүмүүс ч мөн оролцож болох аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ